Э.Сумъяа: Би сэргээш хэрэглээгүй
2016-07-07

Хил хамгаалах ерөнхий газрын удирдлага, хамт олон “Рио-2016” олимпийн наадамд оролцох “Хилчин спорт хороо”-ны тамирчдаа хүлээн авч уулзаж хүндэтгэл үзүүүлэв. Энэ үеэр Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн шигшээ багийн тамирчин, ДАШТ-ий мөнгөн медальт, ОУХМ Э.Сумъяагаас дараах тодруулгыг авлаа.

 

 

-Олимпийн эрхийг тань сэргээхээр болжээ?

 

-Энэ талаар холбооныхон мэдэгдэл хийх байх. Одоохондоо би сайн мэдэхгүй байна. Ямартай ч дэлхийн нэгдсэн бөхийн холбоо, Дэлхийн допингийн эсрэг агентлагаас олимпийн эрхийг сэргээхээр болсон гэсэн.  Гэхдээ энэ тухай албан ёсны хариу хараахан гараагүй байгаа.

 

-Таныг сэргээш хэрэглэсэн үгүй гээд л олон зүйл яригдаж байна. Та үүнд тайлбар өгөх үү?

 

-Мелдониум гэдэг бодис нь хүний биеийн онцлогоос болж элгэнд нэлээн олон  грамм хуримтлагддаг. Ерөнхийдөө энэ бол допин хэрэглэсэн гэсэн асуудал  биш. Тамирчид ерөнхийдөө уух ёстой зүрхний үйл ажиллагааг дэмждэг эм. Тэрнээс биш сэргээш хэрэглэсэн асуудал бол байхгүй.

 

-Мелдониумыг энэ жилээс сэргээшийн төрөлд хамааруулах болсон гэсэн үү?

 

-Тийм ээ. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 13-нд албан ёсоор мэдээлж уг бодисыг сэргээшийн төрөлд хамааруулан үзэх болсон. Асуудал дагуулаад байгаа энэ бодис нь зүрх болон тархины цусан хангамжийн дутагдал, биеийн хүчний болон оюун ухааны хэт ачаалал даах чадварыг нэмэгдүүлэх мөн тархины гэмтэл, хагалгааны дараах нөхөн сэргэлтийг дэмжих зориулалттай эм.

 

-Олимпийн эрхээ хураалгаад ихэд харамссан болов уу?

 

-Эхлээд  сонсоход харамсалтай байсан. Гэхдээ өөр олон тамирчнаас илэрч, олон хүн эрхээ хасуулсан учраас нэг их сэтгэлээр унасан зүйл бол байгаагүй.

 

-Нийт хичнээн тамирчин эрхээ хасуулсан бэ?

 

-Өнгөрсөн нэгдүгээр сарын 1-нээс гуравдугаар сарын 1 хүртэл 50 орны 172 тамирчнаас мельдониум илэрсэн гэсэн.

 

-Эрхгүй болоод байх хугацаандаа бэлтгэлээ хийж байсан уу?

 

-Бэлтгэлээ тасалдуулаагүй. Одоогоор бэлтгэл сургуулилтаа хийх ёстой хэмжээндээ хийж яваа. Сайн байгаа.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Ann Earnis:
HOW I GOT MY HUSBAND BACK WITH THE HELP OF PRIEST WISDOM CONTACT ON WHATS_APP NUMBER +2348124644470 This is my testimony about the good work of priest wisdom who helped me ... I'm Ann Earnis from North Carolina USA. And am sorry for putting this on net but i will have to, by this world best spell caster that brought back my husband who left me out for past 3 years, i eventually met this man on a blog site posting by one of is client for help, i explained everything to him and he told me about a spell caster that he had heard about and he gave me an email address to write to the spell caster to tell him my problems. In just 1 days, my husband was back to me. I just want to say thank you to this truthful and sincere spell caster, sir all you told me have come to pass and thank you sir. Please I want to tell everyone who is looking for any solution to their problem, I advise you to kindly consult this spell caster, he is real,he is powerful and whatever the spell caster tells is what will happen, because all what the spell caster told me came to pass. You can kindly contact him on: his email address is supernaturalspell0@gmail.com or directly on whats-app +2348124644470 https://supernaturalspell21.blogspot.com/ facebook page: https://web.facebook.com/PRIESTWISDOM11
2023-04-22
Зочин:
энэ ч яахаас буцахгүй гөлгөр байна даа
2019-09-11
зочин:
эр, эм хөгшин залуугүй бөх нэртэй болгон маргаан хэрүүл хийдэг болжээ. Шинэ залуу хүүхдүүдийг дэмжих хэрэгтэй шүү дээ, зориг зүрхийг нь мохоогоод . Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй гэж. Энэ авилгалжсан орны нэг жишээ байх даа
2019-09-09
Зочин:
Сэргээш гэж тооцогдох болтол олон оронд тамирчиддаа хэрэглүүлдэг эм байх нь
2019-09-09
Зүгээр л шу ыг хүндэтгэ:
Дуугай байх хамгийн зөв хариулт шүү Хэрглээгүйбхад дэлхийн тэр олон орны тамирчдыг шинжилж байж манай энэн дээр буруу гаргачихаж гэнэ. Муу нэрийг хусавч арилахгүй
2016-07-08
Зочин:
Taslah gedeg ygiig bichij chaddaggyi setgyylch bas baidag ium bn.Gaihaltai.
2016-07-08
Зочин:
Mongol Hun hezee hariutslaga huleej surna aa!!! No-toi bolood l shiidver garsan bgaa shuu Dee !!!
2016-07-08
Huga:
Dasalduulaagui gedeg biluu tasalduulaagui gedeg bilu.bur uchiriig n olohoo bailaa.ug bolgond ingeed baival dasdag yum bna
2016-07-08
agii:
Olimpiin abarga bolnoo duu min hicheegeerei
2016-07-08
зочин:
Манай тамирчид дотор яг гормоны допинг болох анаболик стеройд хэрэглэсэн хүн ганц А.сүхбат гэдэг цолны хулгайч байгаа.Бусад нь бүгд ямар нэг эм уусан, тариа хийсэн л байдаг юм.
2016-07-08
Зочин:
Эрх нь сэргэсэнд баяртай байгаа шүү.Их амжилт хүсье.
2016-07-07
Зочин:
Сайхан харагдаж бна шүү ургашаа амжилт
2016-07-07