Түрүү бөхийг “Land 200” машинаар байлна
2016-07-07

 

Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн Үндэсний их баяр наадам тун удахгүй болох гэж байна. Энэ жилийн наадмаар 1,024 бөх барилдах юм. Түрүү бөхийг “Ланд круйзер 200” автомашин, 15 сая төгрөгөөр шагнах ажээ.  

 

“Тоёото мотор корпораци” манай Улсын Үндэсний их баяр наадмын албан ёсны түншээр гурав дахь жилдээ оролцож буй юм байна. Тус компаниас энэ жилийн наадмын түрүү бөхийг “Ланд круйзер 200” автомашинаар мялаах ажээ. Бай шагналыг тус компанийн удирдах зөвлөлийн захирал Нанахара Хироаки болон Нийслэлийн Засаг дарга гардуулах юм байна.

 

Энэ талаар Нанахара Хироаки “”Тоёота мотор корпораци” Монгол Улсын үндэсний их баяр наадмын албан ёсны түнш болж байгаа тадигүй албан ёсны хамтрагч болж байгаадаа баяртай байна. Цаашид “Хэт моторс” ХХК, “Таван богд” ХХК, “Мөнххада” ХХК-тай хамтын ажиллагаагаа улам бүр бэхжүүлж ажиллана. Энэ оноос эхлэн түнш компаниуд нь шинэ бүтээгдэхүүн, сэлбэг хэрэгслийн худалдаа, засвар үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхлээд байгаа. Цаашид худалдан авагч, үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийг улам бүр дээшлүүлэн, сайн хот, сайн нийгмийг цогцлооход өөрсдийн хувь нэмрийг оруулах болно” хэмээв.

 

Шагнал гардуулах ёслолын ажиллагаа энэ сарын 13-нд 10.30 цагт Чингисийн талбайд болно.

 

Г.Тэгшсүрэн

 

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Behchuuded yun unetei beleg egdeg yum, yamar ttarhi tolgoigooroo ulsad yamar heregtei yum hiih bish, been budilaanii ezed , ikh hurald bas sureg ny orood irsen baisan
2016-07-08
Зочин:
Yum Tom beleg ve, ter oi togtooltin avarga huug l ingej Tom shagnaasai
2016-07-08
Зочин:
Монголд бусад газруудыг бодвол борлуулалт их байдаг биз дээ. Хүн амыг борлуулалттай нь харьцууүлахад
2016-07-07
Зочин:
Ed nar durtai yumaa hiugeed oorsdiinhoo toloo bga humuus bizdee. Yostoi yrshig l bn. Delhiid tarhiaraa tanigdaj baigaa huuhed zaluusiig demjdeggui, uramshuuldaggui baij yostoi lai l bndaa
2016-07-07