Хотын дарга Су.Батболд ажлаа хүлээн авлаа
2016-07-07

НИТХ-ын 2016 оны 7 дугаар сарын 6-ны өдөр болсон анхдугаар хуралдаанаас  Нийслэлийн Засаг даргад С.Батболдын нэрийг нь дэвшүүлж, Монгол Улсын Ерөнхий сайдад батламжлуулахаар өргөн барьсан юм. Ерөнхий сайд 2016 оны 7 дугаар сарын 6-ний өдөр захирамж гаргаж, С.Батболдыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар томилсон байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар томилогдсон С.Батболд өнөөдөр Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хүрэлцэн ирж, Тамгын газрын хамт олны өмнө Улаанбаатар хотын 31 дэхь даргаар дөрвөн жил ажилласан Э.Бат-Үүлээс  тамгаа гардаж авлаа.

 

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт танилцуулсан юм. Мөн нийслэлийн Засаг даргаар ажиллаж байсан Э.Бат-Үүл нийслэлийн төсвийн өнөөгийн байдлын мэдээ болон өнөө жил нийслэлд өрнөж буй бүтээн байгуулалт, цаашид хэрэгжүүлэх ажлуудын талаар мэдээллийг  өгсөн юм. Тэрээр, “Дарга нарын эрх мэдэл, үзэгний үзүүрт байсан төрийн үйлчилгээг  бид нэг цэгт төлвөлрүүлсэн нь нийслэлийн иргэдийн хамгийн их талархал хүлээн авсан ажил болсон. Тиймээс Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн үйл ажиллагааг  цаашид үргэлжүүлж улам боловсронгуй болгоход анхаарч ажиллаарай “ гэсэн юм. Мөн гэр хорооллын дахин төлөвлөт, “Сайн хашаа” хөтөлбөр, “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг үргэлжүүлэхийг хүсээд, НЗДТГазар, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын нийт албан хаагчдад  баяр хүргэж, талархал илэрхийллээ.

 


 

Нийслэлийн Засаг даргын үүрэгт ажлаа хүлээн авсан С.Батболд, “Төрийн алба бол тасралтгүй үргэлжлэх ёстой. Та бидний өмнө Үндэсий их баяр наадам, АСЕМ-ын  дээд хэмжээний уулзалтуудыг зохион байгуулах гэх мэт томоохон ажлууд хүлээж байна. Тиймээс төрийн албыг нэг хором ч тасалдуулагүйгээр цааш үргэлжлүүлэн явуулахыг та бүхнээс хүсэж байна. Монгол төрийн өлмий бат оршиж, Нийслэл Улаанбаатар хот маань улам цэцэглэн хөгжих болтугай гэсэн юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин
м:
үргэлжлэх хэрэгтэй гэхдээ хэд дахин нугалсан өртгөөр хийдгийг нь үргэлжлэх хэрэггүй шүү
2016-07-07
Urgeljluuleh heregtei:
Gol ni Batuuliin ajiluudaas chuhal gesen ajiluudiig urgeljluulen hiih heregtei! Es tegvees shine zuil hiine gevel hugacaa aldah ur buteel garahgui!!!
2016-07-07
Irgen:
Sumand urtuj, sharhdaj uzeegui Bat-Uul baatar min bayartai...
2016-07-07
Зочин:
ZA INGEED TUR , ZASGIIN ALBAN KHAAGCHID BUDAA .
2016-07-07
Зочин:
ZA INGEED TUR , ZASGIIN ALBAN KHAAGCHID BUDAA .
2016-07-07