Зөв гарцыг олох хэрэгтэй
2016-7-7

Гэрэл зургийг MPA.mn

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Ерөнхий сайдад нэр дэвшигч Ж.Эрдэнэбатыг хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд тэрбээр нэр дэвшигч Ж.Эрдэнэбатыг хэрхэн ажиллахаар төлөвлөж байгааг сонирхов. УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат “Эдийн засгийн нөхцөл байдлаа эхлээд тодорхойлно. Үүний дараагаар ажлаа юунаас эхлэхээ шийднэ. Өрхийн орлого, бараа бүтээгдэхүүний үнэ ханш, худалдан авалт зэргийг судална. Өрхийн мөнгөн орлогыг нэмэгдүүлж, худалдан авалтыг сайжруулахад анхаарна” гэсэн юм. Мөн  “Мэргэжлийн Засгийн газар гэдэг бол тухайн салбартай холбоотой. Засгийн газрын бүтцийг цомхон, чадварлаг бүтцийг бүрдүүлнэ.  Сангийн яам, БОНХАЖЯ, Хуульзүйн яам, ГХЯ гэсэн үндсэн чиг үүргийн болон ЗГХЭГ-ын дарга “давхар дээл”-тэй байж болохыг хэлж байлаа.  Ерөнхийлөгч Засгийн газрын үйл ажиллагааг тогтвортой шуурхай явуулахын  тулд маргааш  Ерөнхий сайдад нэр дэвшигчийг УИХ-аар хэлэлцүүлэхээ мэдэгдлээ. УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг Ерөнхийлөгчид бараалхсаны дараагаар зарим зүйлийг тодруулав.

 

-Засгийн газрын бүтэц ямар байх бол?

 

-Цомхон,  чадварлаг бүтцээр ажиллана.

 

-Яамдыг тоог одоогийнхоос бууруулах уу?

 

-Бүтцээ батлах үед хэлэлцэнэ.

 

-Ажлаа юунаас эхлэх вэ?

 

-Хэрвээ Ерөнхий сайдаар томилогдвол хамгийн түрүүн хэрэгжүүлэх ажил АСЕМ байна. Олон улсын төр, засгийн  тэргүүн  Монголд ирнэ. Энэ бол Монгол Улсын гадаад нэр хүндийн асуудал. Тийм учраас эхний ээлжинд АСЕМ-ыг амжилттай зохион байгуулахад  анхаарал хандуулна.

 

-Ч.Сайханбилэг Ерөнхий сайд ажлаа хүлээж авахдаа “эдийн засаг”-ийг онцолж байсан. Таны хувьд үндсэн ажлаа юунаас  эхлэх вэ?

 

-Би ямар нэг уриа лоозон хэлэхгүй. Ажлаа л хийнэ.

 

-2016 оны төсвийг хэрхэн тодотгох бол?

 

-Ажлаа хүлээж аваад нөхцөл байдлаа тодорхойлох хэрэгтэй. Өмнө нь намайг  Сангийн сайдын ажлыг хүлээж авахад бодит нөхцөл байдал тоон мэдээлэлтэй зөрж байсан удаа бий. Тийм учраас өнөөдрийн гаргаж байгаа тоон мэдээлэл бодитой эсэхийг тулгах шаардлагатай. Үүний дараа нь юу хийх вэ гэдгийг тодорхойлно. Эдийн засаг хүндрэлтэй байгааг хүн болгон мэдэж байгаа. Гэхдээ хүндрэлээс гарахын тулд бодит байдлаа тодорхойлж, зөв гарцаа олох нь хэрэгтэй.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
jul:
yostoi pamperstai huuhed. denduu sul denduu medleggui, denduu chadvargui.
2016-07-08
12457896:
За энэ Худалдааны Техникум төгссөн Зүүн хараагийн Жунгаа чин урд зүгийн даалгавраар тэр зүгээс МАН-д орж ирсэн асар их мөнгөний хариунд л тавигдаж байгаа байхаа даа.
2016-07-08
123457896:
Тэр муу Мөнхбат гэж казиночинд юун сайд майд, зүгээр л наймаагаар ерөнхий нарийн нэртэй байж байгаад энд орж ирсэн болохоос , тэр бид 2 эхлээд бөөснөөсөө салах хэрэгтэй.
2016-07-08
Болормаа:
Ж.Мөнхбат залуу, шийдэмгий хүн нэг сайд оногдох нь зүйтэй. Цаашид улам л туршлагжина.
2016-07-08
Зочин:
Энэ хүн хадгаламж банкнйи 13 тэрбусмаас идсэн үү , гэж асуух хэрэгтэй
Ard:
Mongol tur Zasgiin gazriin uil ajil zalgamj baih yostoi.irgediinhee tsalin orlogod anhaarah uureg bga shu gedgiig dahin dahin sanuuliya.amjilt husiye
2016-07-08
irgen:
ediin zasag hymarsan ene tsag ved mergejiliin ediin zasagch hvn udirdah ne deer l de,orootsoldson utasnii zangilaag yaj gargah ne IQ ondortoi hvnii l hiih ajil zangilaa asuudalaa olj chadahgvi bol AN iinhan shig hymral ne defualt bolon huwirj svireh wii de tanhimiin saiduudaa jinhene salbariin mergejiliin hvmvvseer bvrdvvleh heregtei baih da namiin tomilgoo bol tegeed l duusaa shvv tand amjilt hvsey
2016-07-08
Зочин:
Шинэчлэлийн засгийн газар, бэлэнчлэлийн засгийн газар болсон, шийдлийн засгийн шидлийн засгийн газар болсон, хоюулаа нийлээд холион бантан болсон, хойноос нь харин уриа хэлээд хэрэггүй.
2016-07-07
мандах:
нэгнийгээ дандаа муулдаг аа болъё хагаргаж бутаргах зорилго той хүмүүс ингэж бичдэг байхаа
2016-07-07
м:
яаралтай мөнгө олох төслүүд ээ хөдөлгөж иргэдээ ажилтай орлогтой болгож өрөө багасгаж үйдвэрлэлээ дэмжиж бүтээн байгуулалтын ажил хийхдээ мөнгө бага идээрэй шударга сэтгэлээсээ ажлаарай
2016-07-07
зочин:
МАН-хан эдийн засгийн хямралд орчихлоо гээд байсан чинь одоо болохоор хүндрэл гээд ёстой луйварчид юм даа та нар
2016-07-07
Зочин:
Мөнхбат сайд болвол засаг муухай ХАРАГДАХААР бна
2016-07-07
зочин:
эдийн засгийн нөхцөл байдлаа одоо хүртэл тодорхойлоогүй байж ямар мөрийн хөтөлбөр боловсруулж сонгуульд оролцсон юм бэ МАН-нхаан
2016-07-07
zochin:
Vzeg tsaas abaad orchixod yadag bnaa
2016-07-07
Зочин:
АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн хожно. Үр дүн ИЛ. МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө хагартлаа баяжина. Зорилго нь тэр. АН хийхийг нь хийнэ. Сурсан нь ЭНЭ. МАН аахилахыг нь аахилна. Чадал нь ТЭР. Энэ үгийг мөч бүр санаж байгаарай гэж Ленин багш хэлсэн. МАН-ыхаан
2016-07-07
Зочин:
Мөнхбат давхар дээл нөмрөх сурагтай байгаа бус уу. Уг нь өөр нам төр барихаар хар машин, давхар дээлийг үздэггүй хүн тэнэгээ гайхуулах гэж дээ. Дээлээ бас шатаасан уу. Энэ нөхөр Өнөрмаа,ЭТТ-н Эрдэнэ нартай хамаатан юм болуу.
2016-07-07