Нийслэлийн удирдлагуудыг хүлээн авч уулзав
2016-07-07

 

УИХ-ын дарга М.Энхболд шинээр сонгогдсон нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Сандуй, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь МАН-ын бүлгийн ахлагч Д.Амарбаясгалан нарыг өнөөдөр хүлээн авч уулзаж, баяр хүргэлээ.

 

УИХ-ын дарга М.Энхболд энэ үеэр хэлэхдээ. нийслийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгууль амжилттай болж, сонгуулийн үр дүнгийн дагуу бүтэц, зохион байгуулалтаа хурдан шийдвэрлэж удирдлагуудаа сонгосон байна. Манай намаас нэр дэвшигчид сонгогчдын итгэлийг хүлээн нийслэлийн ИТХ-д олонхи болж, нийслэлийн иргэдийн амьдралыг авч явах хариуцлагатай үүрэг хүлээлээ. Иймээс сонгогчдынхоо итгэл найдварыг зүтгэлээр хариулж, хариуцлагатай ажиллах шаардлага тулгарч байна гэдгийг онцлов.

 

Урьд нь УИХ-ын гишүүн байсан, орон нутгийн удирдлагад ажиллаж байсан төрийн туршлагатай ажилтан С.Батболд нийслэлийн Засаг даргаар, төрийн захиргааны байгууллагад хариуцлагатай алба хашиж байсан Ц.Сандуй Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар, өмнөх дөрвөн жилд сөрөг хүчин байхдаа намын бүлгээ ахалж байсан Д.Амарбаясгалан энэ удаа олонхийн бүлгийг ахалж ажиллах болсонд Улсын Их Хурлын дарга сэтгэл ханамжтай байгаагаа онцлоод намын Удирдах зөвлөлийн нэрийн өмнөөс баяр хүргэж, ажлын амжилт хүслээ.

 

Уулзалтад УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ж,Мөнхбат нар байлцлаа гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

 

Shuud.mn
Сонин хачин
zochin:
mungun ayaga ugch tusviin munguur toglohoo bolchih heregtei.buh alban tushaaltan soligdono.heden myngan ayaga.neg shiheg ni 200000 orchim mynga bodood uzehed ovoo heden tug bolno do.ajliin avch bgaada bas ugnu gttd bodohod
2016-07-08
Зочин:
Хотын гудамжууд хогоор хотын савууд хогоороо дуурч гадуураа хэвтэж эхэллээ ажлаа хийцгээ
2016-07-07
123457896:
Сүржигнэхгүй дуугай л ажлаа хийл дээ Миеэ гэж монголын үхэр минь
2016-07-07