Францийн шигшээ баг финалд шалгарлаа

Франц улсад зохион байгуулагдаж буй Евро 2016 тэмцээний хагас шигшээ тоглолтууд өндөрлөлөө. Хагас шигшээн хоёр дахь тоглолт Франц Германы шигшээ багуудын хооронд боллоо.
Францын шигшээ багийн эхний гоол 45 дахь минутад торгуулийн цохилтоос Антуан Гризманн оруулсан бөгөөд хоёр дахь гоолыг ч мөн адил Гризманн оруулсан юм.
Францын шигшээ баг 7-р сарын 10-11-нд шилжих шөнө Португалын багийн эсрэг шигшээ тоглолтод тоглох болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ