Халдлагаар амиа алдагсдын тоо 281-д хүрлээ
2016-07-08 09:50

Иракийн нийслэл Багдад хотын шийтийн шашинтнууд ихээр амьдардаг Карада дүүрэгт энэ даваа гаригт цуврал халдлага гарсан билээ. Халдлагын өдөр 165 хүн амиа алдаж, 250 гаруй хүн гэмтсэн юм. Тэгвэл уг халдлагаар амиа алдагсдын тоо 281-д хүрсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Уг мэдээллийг Ерөнхий сайд Хайдар аль Абади баталж “Амиа алдагсдын тоо нэмэгдэж буйд харамсч байна. Террористууд гэмгүй  иргэдийг хөнөөснийхөө хариуг заавал амсах болно” гэж мэдэгджээ.

 

Эмчилгээ хийлгэж буй иргэдийн биеийн байдал тааруу байгаа гэнэ. Тэдний 40 орчим нь сэхээн амьдруулах тасагт бий хэмээн албаны хүн мэдээллээ.

 

Иракийн чөлөөлөх арми энэ сарын эхээр Эль Фаллужа хотыг терристуудаас чөлөөлсөн. Тус бүлэглэл хотыг алдсаныхаа дараа Иракийн удирдлагуудад хандан “цусан өшөө авах болно” хэмээн сануулсан юм. Рамадан сарын сүүлчийн өдрүүдэд исламын шашинтнууд “Ид аль Фитр” гэх баярын тэмдэглэдэг билээ. Уг баяртай холбогдуулан Иракийн Засгийн газар Багдад хотын хамгаалалтын нэмэгдүүлжээ.

 

Дэлхийн 40 гаруй улс уг баярыг тэмдэглэж, мөргөл үйлдэж байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин