Мэргэжлийн Засаг бүрдүүлэх нэр дэвшигчийн амлалт
2016-07-08

Гэрэл зургийг MPA.MN

 

Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайд өнөөдөр тодорно. УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд өчигдөр Ерөнхийлөгчид бараалхан, Ерөнхий сайдад нэр дэвшигч Ж.Эрдэнэбатыг зөвшилцөхөөр санал болгосон. Ерөнхий сайдад нэр дэвшигч Ж.Эрдэнэбатын хувьд орон нутгаасаа ажлын гараагаа эхэлсэн. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Мандал сумын “Сүүтэй” ХХК-д нягтлан бодогчоос  Сэлэнгэ аймгийн Засаг дарга хүртэл ажиллаж байгаад 2012 оноос УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Эдийн засгийн хямралтай энэ жилүүдэд  мэргэшсэн эдийн засагч-улстөрч,  орон нутгийг захирч, Сангийн сайдаар ажиллаж байсан ажлын туршлаг, мэдлэг нь түүнийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхэд  илүүтэй нөлөөлсөн биз. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ерөнхий сайдад нэр дэвшигч Ж.Эрдэнэбатыг хүлээн авч уулзан, саналыг нь сонсож, захиас зөвлөгөөгөө хэлсэн билээ.  

 

УИХ-ын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшигч Ж.Эрдэнэбат “Мэргэжлийн Засгийн газар гэдэг бол тухайн салбартаа дадлага туршлагатай, тэндээ ажиллаж туршлага хуримтлуулсан, салбараа мэддэг хүнийг ажиллуулахыг хэлнэ. Тухайн салбарт ажиллаж байгаагүй буюу өөр мэргэжлийн хүн бол мэргэжлийн бус гэж үзэж байгаа. Засгийн газрынхаа бүтцийг хийхдээ аль болох цомхон, цөөхөн, чадварлаг бүтцээр ажиллая. Давхар дээлийн зарчмыг та ч гэсэн шүүмжилж байсан. Бид ч шүүмжилж байсан. Тийм учраас үүнийг өнөөгийн байгаа түвшингээс харьцангуй бууруулна” гэсэн байр сууриа илэрхийлсэн. Тиймээс МАН-ын мөрийн хөтөлбөрт туссан чадварлаг, цомхон мэргэжлийн Засгийн газар бүрдүүлэх нь тодорхой болоод байгаа.

 

Төрийн тэргүүн Ерөнхий сайдад нэр дэвшигчийг “Азтай” хэмээн тодотгож байсан. Учир нь Ерөнхий сайдаар томилогдоод хамгийн түрүүнд хэрэгжүүлэх ажил нь хүлээгдэж байгаа “АСЕМ”. Бэлтгэл ажлыг өмнөх багийнхан бүрэн хангасан байгаа. Ази, Европын дээд түвшний уулзалтын хүндэт зочид дотор хоёр хөршийн Ерөнхий сайдаас эхлээд 20-иод орны Засгийн газрын тэргүүн ирж оролцох билээ. “Тэдэнтэй гар бариад, танилцаад ажлаа эхэлнэ гэдэг бол, ялангуяа хамтын ажиллагаан дээр их сайн зүйл” гэдгийг Ерөнхийлөгч онцолсон юм.

 

Засгийн газарт Хуульзүйн яам, ГХЯ, БОНХАЖЯ, Сангийн яам үндсэн чиг үүргийн яамдад хамаардаг. Шинэ Засгийн газрыг тэргүүлэх эрхэм үндсэн чиг үүргийн яамдын сайд УИХ-ын гишүүн байх нь ажил явуулахад дөхөмтэй гэж үзэж байгаа юм билээ. Үүнд дээр ЗГХЭГ-ын даргыг мөн УИХ-ын гишүүн байж болно гэж үзсэн. Харин бусад яамны сайд нар УИХ-ын гишүүн гэсэн давхар албан тушаалгүй, дангаар  салбараа удирдаад явах аж.

 

Үндсэн чиг үүргийн яаманд хамаарагдах Гадаад хэргийн сайдад Н.Энхболд, Сангийн сайдад Ч.Хүрэлбаатар, БОНХАЖ-ийн сайдад Д.Оюунхорол, Хуульзүйн сайдад Ц.Мөнх-Оргил нар томилогдох таамаглал явж байна. Мөн ЗГХЭГ-ын даргаар өмнөх парламентад МАН-ын бүлгийн даргаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн С.Бямбацогтыг томилогдох яриа байна. Уг нь С.Бямбацогтыг намын нөхөд нь Ерөнхий сайдад нэрийг нь дэвшүүлэхээр МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар оруулсан юм билээ. Гэхдээ С.Бямбацогт  өөрөө нэрээ татсан байдаг.

 

Шинэ Засагт дан дээлтэй ажиллах эрхмүүдийн нэр эхнээсээ тодроод байгаа. Зам тээврийн сайдад “Өндөр буянт” компанийн захирал Н.Төмөрхүүгийн нэр яригдаж байна. Тэрбээр өмнө нь энэ салбарт сайдаар ажиллаж байсан туршлагатай эрхэм. ХАХНХ-ын сайдад УИХ-ын экс гишүүн Т.Гандийг томилох сурагтай. Т.Ганди өмнө нь парламентад 4 удаа сонгогдож байсан, хоёр удаа салбар хариуцсан сайдаар томилогдсон. Мөн Элчингээр гадаад оронд Монгол Улсаа төлөөлөн сууж байсан  салбараа мэдэх  туршлагатай,  улстөрч эмэгтэй. БХБ-ын сайдаар УИХ-ын экс гишүүн Ж.Батсуурь томилогдох сурагтай. Барилгын инженер-эдийн засагч мэргэжилтэй тэрбээр Дорноговь аймгийн Засаг даргаар ажиллаж, УИХ-д хоёронтоо сонгогдсон эрхэм. ХХАА-н сайдад МАН-ын нарийн бичгийн дарга Т.Гантулга, УИХ-ын экс гишүүн Т.Бадамжунай нарын нэр явж байна лээ.  Энэ салбарт өмнө нь Т.Бадамжунай сайдаар, Т.Гантулга Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан, салбараа мэдэх туршлагатай эрхмүүд.

 

Уул уурхайн сайдад мөн л УИХ-ын экс гишүүн Т.Очирхүү томилогдох магадлал өндөр байгаа. Тэрбээр өмнө нь парламентад тасралтгүй сонгогдож, салбарын сайдаар ажиллаж байсан. Ийнхүү шинэ Ерөнхий сайдыг өнөөдөр УИХ томилон батламжилвал, наадмын дараагаар сайдууд тодорч, Засгийн газар шинэ танхимаар ажлаа эхлүүлнэ.

 

Мэргэшсэн багтай мэргэжлийн Засаг бүрдүүлэх нэр дэвшигчийн амлалт нь УИХ Ерөнхий сайдыг баталж, шинэ Засгийн танхим бүрдсэнээр  л харагдах биз ээ.

 

Н.Энхбат

Shuud.mn
Сонин хачин
nogoon:
Oyunhorol nogoon hugjuliig medehgyi shyydee tyyneees uur emeee alga uuu
2016-07-15
Зочин:
Оюунхорол болсон.
2016-07-13
Зочин:
Amjilt hysie.
2016-07-10
irgen:
oyunhorol nogoon hugjiliig demjih bish unagaah hun bn le de. uur setgeltei hun ardiin namd baidaggui yu. zaaval ene emegteig tavih geed. mash muu baigali orchind eelgui hun gej hun bolgon shuugiad baihad
2016-07-08
Зочин:
Хүрэлбаатар, оюунхорол, бямбацогт, энхболд нар маш сайн сонголт байна
2016-07-08
Зочин:
MUnhorgiliig said bhad 7.1-ni uil yavdal bolsniig sanaj bna shu ....
2016-07-08
Зочин:
za odoo bolildoo shine humuusee gargaj ireechee ardiin nam bolovson huchnii nuutstei l gedeg biz de...
2016-07-08
zochin:
Arai ch dee, mergejliin zasgiin gazar baiguulna gechiheed dahiad l ner tsever bish, dandaa said hiideg nogoo l nohduudee tavijee. Uneheer itgel aldarlaa. UIH-yn gishuun bus mergejliin hun alga uu? Eronhii saidaas busad ni davhar deel omsohgui bol ard tumen huleen avna shuu dee
2016-07-08
zochin:
Arai ch dee, mergejliin zasgiin gazar baiguulna gechiheed dahiad l ner tsever bish, dandaa said hiideg nogoo l nohduudee tavijee. Uneheer itgel aldarlaa. UIH-yn gishuun bus mergejliin hun alga uu? Eronhii saidaas busad ni davhar deel omsohgui bol ard tumen huleen avna shuu dee
2016-07-08
Зочин:
АН, МАН хулгайч луйварчид оффшордох мөнгөө улсад төлж, монгол улсыг эдийн засгийн хямралаас, өр зээлнээс гаргаж үз. Та нарын шуналд ямар хязгаар байх биш.
2016-07-08
zochin:
Бурхан минь ОХорол БОНХЯаманд очиж ичгүүр сүнжуургүй юм болохнээ,Тэр эмэгтэй увайгүй улс төрч болохоос лав л төрийн хүн мбиш
2016-07-08
zochin:
UUL UURHAID EDIIN ZASAGCH OCHIRHUU HEREGGUI DEE.TUMUR ZAMTAI HOLBOGDDON.ER NI NER HUGARAHAAR YAS HUGAR GEDEG.HAJUUD CHIN SURUG HUCHIN BGAA.MUNHORGIL,BADAMJUNAI,BATSUURI shal balai...SHINE ES SHAHAAND OROHGUI BIZ DEE GEJ NAIDAJ BNA.
2016-07-08
deer chin ard tumen,derged chin surug huchin.:
Ner tur ni ih sevtsen Badamjunai,Hurelbaatar,Batsuuri,Ochirhuu gesen hugshchuul demii dee.Dahiad l 10030 huviig husna shuu dee.Bolovson huchin saitai l nam yomsan.Ene heden burhi deer l bnga ergeldej bh yom.
2016-07-08
Me:
Herev edgeer taamaglal unen avaas gerel gegee er haragdahgui bna. Turshlagatai l gene urd alban tushaald bgaad salbartai giiguuleh yu ch hiigeegui edgeer nuhud ochood yu hiij chadah yum. Ochirhuu uul uurhain said hiij chadah u, ter Gandi gej avgai urgelj undur alban tushaald ochdog, hiisen zuiliig ni dugaarlaad helchih hun bna u? Tomilgoonoos l ehnii buguud hamgiin tom aldaa gardag yum da. ANam ingeed l ehneesee aldsan.
2016-07-08
зочин:
Хүрэлбаатар.Оюунхорол.Мөнх-оргил нарыг ард түмэн мэднэ шүү. Ард түмэн харж байгаа шүү
2016-07-08
Зочин:
ХХААЯаманд хэн ч очсон бай, Монгол улсад одоогоор сөнөөд байгаа мал эмнэлгийг дээш нь татаж, амь оруулж, мал эмнэлгийн албыг шинээр бүрдүүлэх ёстой. Тэгэхгүйгээр суудлаа хойхоолоод сууна гэж байхгүй шүү. Үнэнхүү ор сураггуй болсондоо мал эмнэлгийн салбар. Экспорт ярих боломжгүй. Малчдын амжиргаа ярих боломжгүй, Эрүүл хүн гэж ярих боломжгүй, Дэлхийтэй харьцах боломжгүй болсон шүү. Та хоёрын үед бас ч гэж амьтай байж. Буруутангууд наана чинь сууж байгаа. Өөр хэнээс ч буруу хайх хэрэггүй. ??????????
2016-07-08
Зочин:
атаархаж үхлээ юү
2016-07-08
Zochin:
Ochirsukh uul uurkhain mergejiltei yu? Ha ha ha
2016-07-08
Зочин:
АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн хожно. Үр дүн ИЛ. МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө хагартлаа баяжина. Зорилго нь тэр. АН хийхийг нь хийнэ. Сурсан нь ЭНЭ. МАН аахилахыг нь аахилна. Чадал нь ТЭР. Энэ үгийг мөч бүр санаж байгаарай гэж Ленин багш хэлсэн. МАН-ыхаан
2016-07-08
Зочин:
Оюунхорол болсон.
Зочин:
атаархаж үхлээ юү