Иргэд эмнэлгийн тусламж авсаар байна
2016-07-08

 

Хоёр хоногийн дараа Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн Үндэсний их баяр наадам болно. Улсын баяр наадмаа Төв цэнгэлдэх хүрээлэнд үзэхийн тулд билет авахаар дөрөв хоногийн турш дугаарлан зогсож буй иргэдийн бухимдал дээд цэгтээ хүрчээ. Өчигдөр гэхэд гурван иргэн ухаан алдан эмнэлэгт хүргэгдсэн тухай иргэд ярьж байсан бол өнөөдөр дахин нэг иргэн ухаан алдаж эмнэлгийн тусламж авч байв.

 

Ухаан алдсан залуугийн хажууд дугаарлан зогссон хүмүүс өөр хоорондоо шивэр авир хийх аж. Тэд нүдний шил зүүсэн нэгэн бүсгүйг буруутган “Тэр хүүхэн 20-30 залууг хөлслөн зогсоосон. Тэгээд хоол унд ч авчирч өгөхгүй болохоор энэ залуус уналгүй яахав. Олон билет авч шаглаж зарах гэж хүний амийг ч хайхрахгүй болж дээ” хэмээж байв. Энэ талаар тус эмэгтэйгээс тодруулах гэсэн боловч татгалзаж байлаа.

 

Харин дарааллын урдуур зогсож байсан, нэрээ хэлж, зургаа авхуулахаас татгалзсан нэгэн эгч ийнхүү ярив. Тэрбээр “Шаглаж зарах зорилгоор билет авах гэж байгаа хүмүүс өчигдрийн хувьд бол байсан. Бид дөрвөн хоногийн өмнө ирэхэд хоёр хүүхэн ар ардаа 30,30 хүн зогсоочихсон байсан. Араас нь энгийн бид нар шиг наадмаа төв цэнгэлдэхэд гэр бүлээрээ үзэх гэсэн 20 хүн байсан. Одоо гэхэд энэ хавьд  зөвхөн наадмаа үзэх л гэсэн 5-6 айлын 20 гаруй л хүн байна. Тийм байтал ганцхан хүн ирж хоноод л араасаа 30 хүн, ахиад өөр хүн ирж зогсоод л араасаа 20 хүн зогсоогоод байна. Тэгсэн өчигдөр гэхэд 600 билет ирсэн гэж байгаа юм. Тэрний 400 билет л зарагдсан. 200 билет хаачсаныг мэдэхгүй. Нэг хүний дөрөв гэж байсан билет хоёроор оногдсон” гэв.

 

Ер нь урт дараалал үүсгэн зогсож буй иргэд ихээхэн бухимдалтай байна. Тэд бүгд ам амандаа хяналт, зохион байгуулалт байхгүй. Кассын ажилчид луйвар хэрэглэж байна. Дөрөв дэх өдрөө зогсож байгаа зэрэг асуудлыг учирлаж байлаа. Нэр усаа хэлж, ярилцлага өгөх хүсэлтэй хүн тэнд байсангүй.

 

Харин дарааллын хамгийн урд зогссон ах харьцангуй тайван байв. Тэрбээр ийн ярив. “Энэ кассын ажилчид хүнд сурталтай байна. Өглөө 09.00 цагтаа яагаад ажлаа эхэлж болдоггүй юм бэ. Байж байж 11.00 цагт билет зарж эхэлнэ. 11.00 цагт бараг эхлэхгүй 12.00 болж байхад эхлээд жаахан ажиллаж байгаад цайны цаг боллоо гээд яваад өгнө. Цайны цаг нь дуусаад 15.00 цагт зарж эхлээд 16.00 цаг гэхэд ажлын цаг дууслаа гээд л яваад өгнө. Өдөрт ерөөсөө 3 цаг хагас л ажиллаж байхад бид энд 4 хоног дугаарлан зогсож байгаа нь үнэхээр шударга биш байна. Тэгээд билет хэд байгаа юм, хэд нь зарагдчихсан юм гэдэг мэдээлэл ерөөсөө байхгүй. Энэ кассын ажилчид нь өнөөдөр хэдэн хүнд тийм билет зарагдлаа  гэдэг мэдээллээ өгөөд гарах ёстой байтал цаад талын хаалгаараа гараад л зугтаачихсан. Ямар ч хэл сураг байхгүй. Тэгэхээр энэ кассын хүмүүс өөрсдөө луйвар хийгээд л сууж байгаа байхгүй юу. Шударгаар ажилласан бол өнөөдөр тэр хүн бидэнд ажлаа тайлагнаад л зогсож байх ёстой” хэмээв.

 

Г.Тэгшсүрэн

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Зовлонг өөрсдөө хүсч байгаагаас хойш яахав дээ гэртээ тухтай тааваараа үзнэ биз. Стадион гэж хогийн л газар шүүдээ сандал гэж хатуу наранд шарагдаад хүн амьтны нүүр царай ч харагдахгүй балай юманд дурлаж өөрсдийгөө зовоох хэрэг бна уу
2016-07-09
Зочин:
Yaduu ard olon hetsvv yumaa mungo olohl gej yheh gej bga uym shvvdee hetsvv bndaa yandaa
2016-07-08
Зочин:
Yarshig bndaa gertee zuragtaavzeed hevtej baigaachee
2016-07-08
zochin:
damlaj shagalj l zardag baihgui yu naaduul chn
2016-07-08
ali deer yed:
heden jiliin tursh l iim bsan shuude hurdan shiidehgui yuga hiigeed bgaay
2016-07-08
чааваас даа:
ганц билет аятайхан зарчих аргаа олчиж чадахгүй
2016-07-08
Зочин:
Ene biletiig Online-r zarj boldoggyi yum yy?
2016-07-08
Зочин:
Zgr l biletee avahaa bolivol tgd l nuguu hed n shataad l biynd ch amar gertee uzehgui yu
2016-07-08
Зочин:
5-6 мянганхан билет зарах гэж 4 хоног хүмүүсийг тамлана гэдэг арай ч дээ. Аятайхан зохион байгуулалттай эртхэн зарж болдоггүй л юм байх даа. Үүний цаана ямар нэгэн луйвар, дарга нарын арын хаалга нуугдаж байна. Үүнийг АТГ, ЦЕГ шалгамаар юм.
2016-07-08
novsh:
arail denduu yumaa jild gants l.boldog bayr shudee ene met asuudlaa tsegtselmeer yuma nre zavaarsan shagchin pizda nar uhej dald oroosoi
2016-07-08