Өнгөт арьст залууг буудан хөнөөжээ

Цагдаагийн ажилчид өнгөт арьстай залууг арьс өнгөөр нь ялгаварлан гадуурхаж хөнөөсөн хэрэг АНУ-д дахин гарчээ. Луизиана мужийн Батон Роуж хотод 37 настай залууг цагдаа нар буудан хороосон талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Уг үйл явдлыг хохирогчийн найз бүсгүй Лавиш Реунолдс утсаараа бичиж авчээ. Бичлэгт цагдаагийн хоёр ажилтан Элтон Стерлинг гэгчийг “Өнгөт арьст. Чи бол хүн биш араатан” хэмээн доромжилж буйгаар бичигджээ. “Хохирогч сэжигтэй үйлдэл хийсэн учир гал нээсэн” хэмээн цагдаа нар мэдэгдсэн байна.
Өнгөт арьстай залуу амиа алдсны дараа Батон Роуж хотын иргэд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж, Ерөнхийлөгч Барак Обамаг өнгөт арьстнуудыг хамгаалахын уриалжээ.
Ерөнхийлөгчийн сонгууль эрх баригч намаас нэр дэвшиж буй Хилари Клинтон Батон Роуж хотноо очиж, хохирогчдын гэр бүлтэй уулзжээ. Тэрбээр “Би ялалт байгуулвал өнгөт арьстнуудын эрхийг хамгаалахын төлөө бүхий л бололцоогоо ашиглах болно” гэж мэдэгдсэн байна.
Түүний гол өрсөлдөгч Дональд Трамп уг үймээний талаар твиттер хуудастаа “Өнгөт арьстнууд өөрсдөө эхэлдэг. Тэд бол энэ нийгмийн том асуудал” хэмээн жиргэсэн байна. Обама өчигдөр Пентагоны тэргүүнтэй хамтарсан мэдэгдэл хийх үеэрээ “АНУ бүх иргэдээ эрх тэгш хамгаалах үүрэгтэй” гэж мэдэгджээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ