Тайванийг хар салхи дайран өнгөрөв
2016-07-08

АНУ-ын Цаг уурын хүрээлэнгээс сануулж байснаар Тайванийг 240 км/ цагийн хурдтай “Непартак” гэх хар салхи дайран өнгөрсөн талаар “CNN” агентлаг мэдээллээ. Хар салхи Тайванийн Тайтунг хотод их хэмжээний хохирол учруулсан бөгөөд нэг хүний аминд хүрсэн талаар Гамшгаас урьдчилан хамгаалах төвийн тэргүүн мэдээллээ. Мөн 66 хүн гэмтжээ.

 

Аврагчид хар салхи дэгдэхээс өмнө хотын 2000 орчим иргэнийг яаралтай нүүлгэн шилжүүлсэн байна. Хар салхины өмнө Тайванийн зүүн хэсэгт их хэмжээний хур орж, 80 гаруй байшин нуржээ.

 

“Непартак” хар салхи Тайваниас гадна БНХАУ, Японыг дайран өнгөрөхийг цаг уурчид сануулсан юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин