АН-ын доторхи ардчиллыг сэргээх ёстой
2016-07-08

МоАН-ын анхны дарга Э.Бат-Үүл, МСДН-ын анхны дарга Баабар , МҮДН-ийн анхны дарга Да.Ганболд нар олон нийтэд хандаж уриалга гаргалаа. Тэд Ардчилсан намыг  дөрвөн арга замыг тодорхойлжээ.

 

 

Уриалгыг бүрэн эхээр нь хүргэж байна.

 

Монголын ард түмэн, эх орноо ардчилал эрх чөлөөний замаар хөгжүүлэхийг эрмэлзэгч иргэд ээ Ардчилсан намын гишүүд дэмжигч нар аа Бид, Монголын ардчиллын тулгын чулуу болж анх байгуулагдсан гурван намын анхны дарга нарын хувьд та бүхэндээ хандаж байна. Бид, өнөөгийн АН болж нэгдсэн тэргүүлэх гурван намын анхны албан ёсны тэргүүний хувьд та бүхэнд хандаж байна. Бид, ардчиллын зарчмыг эх орондоо анх тунхаглалцаж, улс төр нийгмийн амьдралыг шинэ зүгт эргүүлэлцсэн үүрэг хариуцлагаа ухамсарлан та бүхэндээ хандаж байна. Ардчилсан намын гишүүд, ардчиллын зүтгэлтнүүд, амь насаараа дэнчин тавин тэмцэж шинэ цагийг авчралцсан баатруудаа! Нийгмийн шинэчлэлийн төлөө өөртөө хариуцлага ногдуулж, ардчиллын тугийн дор амьдарсан найз нар аа! Ардчилсан нам УИХ-ын болон аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд үнэмлэхүй ялагдал хүлээлээ. Энэ нь АН-д ардчиллын зарчмаар зохих үнэлгээ өгсөн сонгогчдийн шийдэл, намын удирдлагадаа гутарсан гишүүдийн дургүйцэл, ардчиллын төлөөх үзэл санаандаа эргэлзсэн дэмжигчдийн санал сэтгэгдлийн нэгдэл байсан гэж бид үзэж байна. 

 

Одоогоос 26 жилийн тэртээ Монгол улсын засаг төрийн эрхийг хэмжээгүй эзэгнэсэн МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүд буюу төрийн дархлагдсан удирдагчдийг огцруулахын төлөө тэмцэж, ардчилсан хувьсгалын баатруудын тэмцэл, ард түмний халуун дэмжлэг, тухайн үеийн МАХН доторх эрүүл саруул хүчний зөв алхамтай нэгдэн амжилтад хүрч байсан билээ. Харамсалтай нь 26 жилийн дараа Ардчилсан нам маань өөрөө шат шатандаа дархлагдсан суудалтай "Улс төрийн товчоо"-той, дээд удирдлага нь нийт гишүүдийн санаа бодлоос ангид, агаар салхи ордоггүй, цус сэлбэгддэггүй байгууламж болон хувирлаа. Яг л 28 жилийн тэртээд хуучин МАХН-ын гишүүд Улс төрийн товчоондоо ямар хүн нэмэгдэж хасагдсныг сонсгол мэдээнээс уншиж танилцдаг байснаас огт ялгагдахгүй боллоо. Сүүлийн хэдхэн жилд АН нь Монголын хамгийн хаалттай улс төрийн хүчин болж хувиран, ялангуяа түүний удирдах баг нь намаасаа бүрэн тусгаарлагдсан мафи маягийн бүтцэд шилжин орлоо. Ардчиллаар овоглосон энэ нам сүүлийн арваад жилд их хурлаа хийсэнгүй, сүүлийн хэдэн сонгуулийн хугацаанд удирдах бүлгээ шинэчилсэнгүй. 

 

Удирдлагын мафижсан бүтцээ дагаад намын анхан шатны байгууллагууд нь овгийн байгуулал, феодалын нийгмийн үеийн хошуу ноёны албатуудын зохион байгуулалтад оржээ. Тэд үүнийгээ "бүлэг", "фракци" гэж нэрлэн харилцан ашигтай хуйвалдаанаар төр ба намын удирдах албан тушаалтны томилгоог шийдэж байна. 2012 онд АН-аас намын нэрээр парламентад суудал авах хүмүүсийн жагсаалтыг гишүүдийн саналаар бус, энэхүү ханлиг, ванлигуудын толгойлогч нарын тохиролцоогоор шийдэж байсан. 2016 онд нэр дэвшигчдийн жагсаалтыг батлахдаа, хуулийн хугацаа дуусахаас хэдэн минутын өмнө мөнөөх ханлигуудынхаа нэгдсэн саналыг үзүүлж "Бөөнөөр батла", үгүй бол "АН-аас нэг ч хүн хуулийн хугацаанд нэр дэвшиж амжихгүй" гэсэн хувилбараар тулгаж батлуулсан. Үнэнч хамсаатны сүлжээ, төрөл садны хэлхээс болсон намын байгууллагаа эвдэхгүйн тулд шинэ гишүүн элсүүлэх, намаа өргөжүүлэх ажлыг бүрэн зогсоожээ. 

 

Өнгөрөгч сонгуулийн үеэр нэр дэвшигчид өөрийг нь дэмжиж ирсэн олон зуун хүнийг намд элсүүлэх гэтэл намын анхан шатны байгууллагын дарга нар батлах бичиж өгөхөөс татгалзаж булзсан явдал нэг биш гарсан байна. Энэхүү тогтоцыг нь өөрчилж, АН-ыг шинэчлэх, ардчиллын зарчмыг аврах оролдлого хийсэн гишүүдийн эсрэг өөрийн мэдэлд авч, үнэнч хамжлага нарынхаа гарт атгуулсан хууль хяналтын байгууллагыг турхирч, хүссэнээ хийлгэдэг болсныг олон түмэн ч харж байна. Өнөөдөр ч энэ байдал үргэлжилж УИХ дахь намын бүлгийн ахлагч, АН-ын дарга, УИХ-ын дэд дарга зэрэг албыг өөрсдийн сонирхолдоо нийцүүлэн томилж буйгаа ичгүүргүй зарлаж байна. Энэхүү хууль бус тохироогоо гүйцэлдүүлэхээр улайрч, ҮЗХ-ын хурлыг явцуу хүрээнд долдугаар сарын 18-нд хийж, товлосон шийдвэрээ батлуулахаар зэхэж байна. Намын өмнөөс сонгогдсон гишүүдийн ажил албаны хувь заяаг намын гишүүдийн оролцоотойгоор, тэдний хүсэл зоригийн дагуу шийдэх ёстой гэж үзэж байна. Түүгээр ч зогсохгүй, Ардчиллаар овоглосон намын удирдлагыг гартаа төвлөрүүлж, нийгэмд хамгийн аюул учруулсан улс төрийн байгууламж болгон хувиргасан, сүүлийн үеийн дарга удирдагчид намын өмнө хариуцлага хүлээх үүрэгтэй болохыг нийт гишүүдэд сануулж байна. 

 

Улс төрийн намгүйгээр ардчилсан тогтоц оршихгүй, Монголын голлох улс төрийн хүчин болох АН-гүйгээр Монголын улс төрийн тогтоцыг төсөөлөх аргагүй. Эцсийн дүндээ төрийн ариун байдал нь намын ардчилал, тунгалагшлаас эхтэй. Харамсалтай нь мафийн бүлгийн тогтолцоотой намын бүлэглэл бүхирдсон улс төрчдөө төрд илгээж, бохир үйл ажиллагаагаа батжуулдаг, тэр хэрээр төр бохирддог. Ийнхүү нөлөө бүхий феодалын хэмжээгүй эрх дор хураагдсан хошуу, ханлиг, ванлигийн тогтоцтой АН нь Монголын төрийн хамгийн өнгөтэй өөдтэй шинэтгэлийг санаачлагч атал төрөө хамгийн их бохирлогч болон хувирч байна. Энэ байдал нь Монгол орны хэвийн хөгжлийг гацаагаад зогсохгүй, улс төрийн ардчилсан тогтоцыг нурааж, дарангуйллын систем рүү хөтлөх аюултай гэж бид үзэж байна. 

 

Иймээс: Ардчилсан намыг аврахын тулд, 

 

Нэгдүгээрт, Намын удирдлагад бугшсан алдаа дутагдал, өнөөгийн байдалд дүгнэлт хийж, хариуцлага тооцох; 

Хоёрдугаарт, Намын өнөөгийн удирдлагыг үндсээр нь өөрчилж, удирдлагыг шинэ залуу хүчинд шилжүүлэх; 

Гуравдугаарт, Намын дүрмийг цаг үетэй нийцүүлэн шинэчлэх, намын амьдралын өдөр тутмын мөрдлөг болгох; 

Дөрөвдүгээрт, Итгэл үнэмшлээрээ сонголт хийсэн хүн бүрийн өмнө намыг нээлттэй болгож овог аймгийн тогтолцооноос салгах; Юун түрүүн эдгээр алхам яаралтай хэрэгтэй байна. Ийм шинэчлэл нь АН-ыг үргэлж шинэчлэгдэн тэлж, удирдах бүлэглэл нь шинэ үеийн залуу улс төрчдөөр байнга сэлбэгдэн, ардчиллын зарчмыг түгээн дэлгэрүүлэгч улс төрийн хүчирхэг нам болгон хувиргах болно. Намын удирдах албыг гишүүдийн сонголтоор бус бүлэглэл хоорондын тохироогоор шийддэг "хар уламжлалыг" зогсоож, Ардчилсан намын доторхи ардчиллыг сэргээхээс ажлаа эхлэх ёстой. 

 

Энэ ажлыг эхлүүлэхийн тулд АН-ын ҮЗХ-ны гишүүд долдугаар сарын 18-нд болох хуралдаа бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож, намаа улс төрийн ялагдалд хүргэсэн дарга нар, "фракцийн удирдагч" гэгч нарт хариуцлага тооцох ёстой гэж үзэж байна. ҮЗХ-ны гишүүдийг намын мянга мянган гишүүдийн өмнөөс төдийгүй, үндэсний хэмжээний намын өмнөөс үндэстнийхээ өмнө хүлээсэн хариуцлагаа ухамсарлахыг уриалж байна. Улмаар ойрын гурван сард багтаан намын их хурлыг зарлан хуралдуулахыг ҮЗХ-ны гишүүдэд уриалж байна. Намын их хурлын төлөөлөгчдийг намын бүх гишүүдийн хурлаас сонгож ирүүлэхийг уриалж байна. Намаа шинэчлэх, ардчиллын зарчмыг авран үлдээх шинэчлэлийг дэмжин хамтрахыг АН-ын бүх гишүүдэд уриалж байна. Ардчилсан хувьсгалын анхдагчид, ардчиллын үйл хэргийг халуунаар дэмжсэн гишүүд, дэмжигчид, эх орноо гэсэн монголчуудынхаа халуун дэмжлэгт бид найдаж байна.

 

МоАН-ын анхны дарга Э.Бат-Үүл 
МСДН-ын анхны дарга Баабар 
МҮДН-ийн анхны дарга Да.Ганболд

Shuud.mn
Сонин хачин
ZOCHIN:
TIIMEE YG INGEJ HOSHGORUULAAD ZOVHON TA HED L MONGOLD SAIHAN AMDARCH BGAA BIZDEE.ERDENE ,ERDENEBAT ,ELBEG ,BAYRTCOGT ,SAIHANBILEG DORLIGJAV,GANBOLD ,BATUUL TERBUMTANGUUD MANAN UGSHLIIN. MONGOL HUMUUSEE ZAHRUU N YVAAD HARAA CH....UTAAND OVCHNII UURNUUD...YDUU...SOLONGOS MOROODSON..AJILGUI...TA NARIIN GAVYA..
2019-03-27
An:
Дэлхийгээс зайлаа та нарт монголд зай олдохгүй шүү хөөрхийсдөө хэдхэн монголыг өөд нь татаж чадахгүй 30 зовоочоод санаа зовох болоогүйл бн уу тээ
2019-03-27
ЗОЧИН:
АЗ БОЛЖ УТАСНЫ ХОНХ ХАШГИРЛАА. АРАЙ ЯДАН НОЙРОО ҮРГЭЭЛЭЭ. ДАРХЛАГДСАН ХУЛГАЙЧ НАРТ УХААЛАГ ХҮЛЭЭЦТЭЙ ТЭВЧЭЭРТЭЙ АРД ТҮМЭН ТОМ САНУУЛГА ӨГЛӨӨ. НОЁН БААБАР ТА САНГИЙН САЙД БАЙСАН ХҮН. ЭНЭ УЛСЫН ТӨЛӨӨ ЮУ ХИЙВ. БАТҮҮЛ ЯАХ ВЭ? ХОТЫГ ГАЙХАЛТАЙ САЙН УДИРДАЖ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙСЭН. САВААГҮЙ НОХОЙ САРАНД ХУЦАЖ НЭГ ХУДГИЙГ МӨРӨӨДӨВ. ХАЛЗАН ГАНБОЛДОО ЧАМАЙГ АН _н ДАРГААР ТОМИЛНОО. ЭНЭ НАМЫГ ШИНЭЧЛЭХ ЦАГ НЬ БОЛЖЭЭ. БАТҮҮЛЭЭ ЧИ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД БИЕ ДААГААД ҮЗЧИХ. НААД ЛАЛАРЫН ХЭРЭЭНҮҮДЭЭ ОДОО ЖИЙЧИХ. МОНГОЛЫН АРДЧИЛАЛ НҮД АНЬСАН. АРД ТҮМЭН ХАРАМСАН ГАШУУДАЖ БАЙНА. АРДЧИЛАЛД АМЬ ТАРИА ХИЙГЭЭРЭЙ. ХЭДЭН НУСГАЙНУУД БҮЛТРЭЭД БАЙСАН. ТЭД АН_г БҮҮР АЛГА БОЛГОНО. ЦАНГАСАН ҮХЭРТ ХУДГИЙН УС БҮҮ ҮЗҮҮЛЭЭ ГЭЖ .... СӨНӨСӨН НАМЫН ХОЙДХЫГ АМАРБАЯСГАЛАНТ ХИЙДЭД УНШИВ. БАЯРТАЙ АРДЧИЛСАН НАМ ТАНЫХАА ГЭГЭЭН ДУРСГАЛД ЗОРИУЛЖ 1500 ТӨГРӨГ ХАНДИВЛАЖ БАЙНА
2016-07-19
zochin:
ylagdalaa shudargaar huleej suraachee zuv ajil hiisen bol dahial garah baisan baihdaa
2016-07-09
zochin:
ylagdalaa shudargaar huleej suraachee zuv ajil hiisen bol dahial garah baisan baihdaa
2016-07-09
zochin:
ymar muuhai tsaraitai gurav be
2016-07-09
Khoorhiis:
AN yalsan Bol ta nar iim medegdel hiih balsam u? Yalsan Bol oorsdiigoo tengert tultal magtaj hortoi arkhia uuj mansuurah bsan blgui. Erkh medel n humigdaad idej uuh n hovordood irehleer huliin alchuur bolgoj hayasan ardchilalyn tugaa tolgoi deeree zalaa u? Gutamshigtai gurval min.
2016-07-09
өвгөн:
МАН баАН ийн хулгайч нарааТаа нар бөхсөө арчуулдаг бууны нохой болсон залуус Төрийн албаар дүүрэгсэн золивон долдой бөхөс арчигч хахуул ч хулгайч нараа аваад төрөөс зайлаад өг тэгсэн цагт Монгол төр цэвэршнэ Худлаа бүү хуц хол очож улин хуц
2016-07-09
зочин:
МАНгар ууд гэж ирээд дэмийрээд явдаг амьтад байдаг.Тэдэнд үүнийг уншуулмаар юм байна. Тэр хийрхүү малнууд л хий хөөргөсөөр байгаад АН-н удирдлагшыг баллачихлаа шүү дээ.Хийрхэж тэнэгтэхийн орноос намынхаа удирдлагад зарчмын шаардлага тавьж байсан бол өдийд энэ нам нэртэй жорлонгийн өвчин ийм хэмжээнд хүрч доройтох байсан уу.Ардчиллын бүх зарчмыг алдагдуулахад энэхүү баабар гэгч сэжгийн лалар маш их үүрэг гүйцэтгэсэн шүү.Тэр Ан-н бүх алдааг өөгшүүлж ирсэн.Алдаагаа засахгүй байгаа, дотоод ардчилалгүй Ан ялзран сөнөх нь нийгмийн хөгжлийн хуулийн дагуу болж байна.Үүнийг хэн ч зогсоож чадахгүй.АН-г тарааж үзэл баримтлалааараа өөр өөр нам болж байж л эрүүлжинэ.
2016-07-08
Зочин:
oroitson boroo AH-d irev uu oroitson uxaaral saya l irevuu gj
2016-07-08
tsetsegdari:
Manai AN namiin zarim duureg, hodoo aimguudiin namiin anhan shatnii baiguulgiin darga udirduulguudiin idevhgui uil ajillagaa AN-namiin uil ajilgaag culruulahad hurgecen gej dugnej baigaa ni undecleltei zov dugnelt.
2016-07-08
tsetsegdari:
Manai AN namiin zarim duureg, hodoo aimguudiin namiin anhan shatnii baiguulgiin darga udirduulguudiin idevhgui uil ajillagaa AN-namiin uil ajilgaag culruulahad hurgecen gej dugnej baigaa ni undecleltei zov dugnelt.
2016-07-08
gishuun:
manai nam yum hiigeegui bish ihiiig hiisen harin ard tumendeee yuch hiij chadsangui tegeed l yalagdvaaa hoorhii deedchuud negiig bodoj tungaaamaaar um daaaa
2016-07-08
zochin:
Ardchilsan nam dotroo ewtei bsimaar bn 2t zaluusaa sain beltgeh hergtei bnaa.ungrsun 4jild AN nam zunduu zuil hiisen uuniig uguisgej ul bolnoo.goln namaa dotroos n hagarduulsan hor nairuuldag erguu humuusee zailuulmaar bna.aldaj ondog horwoo.2020ond ardchilsan nam 76 suudal awah boltugai
2016-07-08
хожимдсон ухаарал:
2012 онд л ингэж мэдэгдэл хийсэн бол ч өнөөдөр АН 76 гишүүнтэй байх байлаа даа
2016-07-08
Зочин:
namaa huchgui bolood ireheer neeh mundag humuus garaad ireh yumaa?ta nar nam dampuurahad mash ih uureg guitsetgesen ylanguya batuul da.ganbold nar.ardchilaliig alsan humuus chin ta nar uursduu.deer ni m.zorigt dorligjav genco elbegdorj.hudlaa jujigleed daldagnaad ariun humuus boloh geed ymarch hereggui.ard tumen hen ni hen be?gedgiig medej bga.
2016-07-08
зочин:
та нар байгаа учраас АН шинэчилэгдэхгүй байгаа шүү дээ? Одоо нээх ардчилагч дүрд тоглоод дэмий бизээ? Та нар хулгайлсан юмаа нүдээ аниад чимээгүй шиг залбираад гударч байсан чинь өлзийтэй бусуу? Дараа үедээ зайгаа тавьж өх цаг болсоноо ухаарахгүй байгаа чинь дахин хэдэн жил идэж уух л санаа даа?
2016-07-08
хотын иргэн:
оройтсон бороо гэгч болж дээ. Саяын сонгуулиар үүнийгээ мэдэж гэнэ.АН дотроосоо өтсөн нь үнэн шүү.Тиймээс их хурлаа дориухан хийж их цэвэрлэгээ явуул.Дүрмээ сайн хэлэлцэж батал.Та нар шиг дүрэмгүй тоглогч нарт сайн дүрэм хэрэг болно.Дээрх 3 нөхөр бол удирдагчид биш, хорчингууд юм.Өөрсөддөө баатар, гавъяат цол хуйвалдаж аваа биз дээ.Ийм ардчилагчид байдаг юм уу...Сайн шинэчлэгдээрээ, тэгэхгүй бол улс төрийн тавцангаас үүрд зайлуулагдана шүү....
2016-07-08
Зочин:
Olon yum bitgii hurs za ta nar ungursun shorondoo beld shudraa bai za
2016-07-08
Ard tymen:
Hujaa Ganbold Dubain gereeg Saihanbilegtei hubildaj hiichiheed yu geed bnaa shorond yabahdaa beldrsegee za
2016-07-08
МОНГОЛ ХҮН:
ДОЛООН УУЛЫН ЦААГУУР ДАЛД ОР.ЯМАР НЭГЭН ХОР ХУТГАХ ГЭЭД Л БАЙГАА. САЛГА ЦАГААН ҮСТЭЭ АН ЫН ДАРГА БОЛГОЖ 2017 ОНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД ҮЗЭХЭЭД БАЙГАА БАЙХДАА. ДАРГА БОЛОХ ӨВЧТЭЙ КУЛКАЗУУДАА ОДОО ЖААХАН АМАРААЧ .
2016-07-08
МОД:
Баабар зүгээр зайл.
2016-07-08
Зочин:
3 сая иргэдийн хүсэл бол шударга байдал иймд та гурвын уриалга зөв байна, зөв хүмүүсээ нийтээрээ олж итгэл өгөх нь зөв болоод бна
2016-07-08
bgaa:
AN orshin togtonii l gej baival edgeer humuusiin sanaliig huleen avch namaa shinchleh heregtei.
2016-07-08
zoshin:
tanaih ardshilal nereer olon hunii amdralaar togolson shuu bolj dahij tord bitgii ijeesei!!!!!!!!!!!!
2016-07-08
Зочин:
Bitgii hudlaa huts tiim l baisan yum bol ungursun 26 jild uurchilj baihgui yasan yum genet uhaarch gene muusain nohoinuud
2016-07-08
tsetsegdari:
Manai AN namiin zarim duureg, hodoo aimguudiin namiin anhan shatnii baiguulgiin darga udirduulguudiin idevhgui uil ajillagaa AN-namiin uil ajilgaag culruulahad hurgecen gej dugnej baigaa ni undecleltei zov dugnelt.
tsetsegdari:
Manai AN namiin zarim duureg, hodoo aimguudiin namiin anhan shatnii baiguulgiin darga udirduulguudiin idevhgui uil ajillagaa AN-namiin uil ajilgaag culruulahad hurgecen gej dugnej baigaa ni undecleltei zov dugnelt.