Д.Баттулга Аж үйлдвэрийн гавьяат ажилтан боллоо

НИТХ-ын төлөөлөгч Д.Баттулгыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цол тэмдгээр шагнав. Шагналыг өнөөдөр Ерөнхийлөгч гардуулсан юм.
Түүнийг НИТХ-ын даргаар ажиллах хугацаандаа нийслэлийн парламентыг байнгын ажиллагаатай болгож, сайн удирдсан хэмээн энэхүү шагналыг олгожээ. Мөн нийслэлд хийгдсэн бүтээн байгуулалт, хөгжил дэвшилд бодит хувь нэмрээ оруулсныг нь төр ийн үнэлсэн байна.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ