Ө.Уянга: Монгол эмэгтэй ямар байх ёстойг харуулна
2016-07-08

 

Баяр наадмаар Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын уран бүтээлчид “Учиртай гурван толгой” дуурийг Чингисийн талбайд тоглох юм. Дуурийн Хоролмаагийн дүрд тоглох МУГЖ, УДБЭТ-ын гоцлол дуучин Ө.Уянгаас дараах тодруулгыг авлаа.

 

 

-Та Хоролмаагийн дүрд хэд дахь удаагаа тоглох гэж байна вэ?

 

-Би чинь Хоролмаагийн дүрд нэлээд олон жил дуулсан. Ерөнхийдөө 7-8 удаа тоглосон шүү. Энэ удаад Эзэн Чингисийн талбайд олон үзэгчийн өмнө дахин тоглох гэж байна даа.

 

-Та Нансалмаад ч тоглож байсан. Эсрэг дүрд тоглох хэцүү болов уу?

 

-Эсрэг дүр маш их хийх юмтай байдаг. Жүжиглэлт шаарддаг гэж хэлж болно. Эерэг дүр, тухайлбал Нансалмаа гэхэд намбалаг төрхтэй, эр нөхрөө санагалзсан, үнэнч зэрэг зүйлсийг гаргадаг. Харин би тэнд өчнөөн зүйлийг хийж байдаг. Тэнд очиж Балгантай уулзаад л, энд ирж Юндэнд худлаа яриад л, энэ тэнд хор найруулаад л явна. Тийм болохоор их хөдөлгөөнтэй тэр утгаараа маш их жүжиглэлт шаарддаг даа.

 

-Дууриар дамжуулан ямар санааг илэрхийлэхийг зорьж байна вэ?

 

-Монгол эмэгтэй хүн ямар байдаг юм. Хэрхэн хувцасаа өмсөх ёстой зэрэг бидний нөгөө эрж хайгаад байгаа ахуйн соёл энэ дуурь дотор байж байдаг. Тэр бүгдийг л гаргаж харуулахын тулд бид найруулагч, удирдаачтайгаа нягт хамтран ажиллаж байна.

 

-Бэлтгэлээ хэрхэн базааж байна вэ?

 

-Ерөнхийдөө бэлэн байдалд байна. Маш сайн явагдаж байгаа. Бид өөрийн театрт томсогсон тайзан дээр тоглож буй мэтээр бодож сургуулилт хийж байгаа. Энэ сарын 9-нд мөн энд сургуулилтаа хийнэ. Оркестортой бид хэд хэдэн удаа нийлж үзсэн. Бид хэдий байнга дуулж байдаг ч гэсэн энэ удаад олон мянган үзэгчдэд толилуулах учраас нарийн зүйлүүдийг удирдаач, найруулагч маань хэлж өгч, дахин нарийвчлан ажиллаж байгаа. Ер нь бэлтгэл ажил сайн байгаа.

 

-Таны хувьд Хоролмаагийн дүрд 7-8 удаа тоглосон гэхээр бэлэн байгаа болов уу?

 

-Бүр мастер болно гэж юу байхав. Өмнө нь жинхэнэ монгол ёс заншлаа мэддэг олон сайхан уран бүтээлчид тоглож байсан учраас бид тэр бүгдээс суралцаж л байна. Бид чинь хотын соёлд нэрвэгдээд удаж байна. Тийм учраас дээл хувцасаа өмсөх, алхах гишгэх зэрэг ахуйн соёл, бие биенээ хүндлэх зэргийг тоглолтоос тоглолтод суралцаад л явдаг.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Muu ugeer utah ve geed shuu..
2016-07-10
Зочин:
Yaana daa ene humuusiig..uneheer oyuni hoosrol tarhini turaald orchihson...neg yum bichiheer l yu gej ugeer utah ve geed l shulsee uschuuleed shudee haviraad l aimshigiin...duuri yarij baihad l elbegdorj morj...
2016-07-10
Зочин:
Odoo ueiin mongol avgai nar bugd yanhan kkkk
2016-07-09
зочин:
Тэнэг хүмүүс Балган,Хоролмаа хоёрыг их муу,мууай хүн гэж боддог шиг байгаа юм. Та нарыг энэ дуурийг үз.Зохиолыг нь унш гэж зөвлөе. Жинхэнэ муу хүнийг олоод ир гэвэл элбэгдорж,батүүл, баяр мэтээс эхлүүлээд нүдэн дээр чинь ил байна.
2016-07-08
Uyanga:
Ugaasaa horolmaa tsaraitai hogshin yanhan
2016-07-08
Зочин:
holivud
2016-07-08