Иракт халдлага гарч, 35 хүн амиа алджээ
2016-07-08

Иракийн нийслэл Багдад хотоос 30 км-ийн цаана байрлах Балад гэх хотод өчигдөр 22.00 цагийн орчимд террорист халдлага гарсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Халдлагаар 35 хүн амиа алдаж, 60 орчим хүн гэмтжээ.

 

Шийт шашинтнуудын амьдардаг дүүрэгт халдлага үйлджээ. Уг халдлагыг Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл захиалсан гэдгээ твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.

 

Иргэд “Ид аль Фитр” баярыг тэмдэглэж байхад террористууд тэсрэх бөмбөг суурилуулсан автомашин дэлбэлжээ. Уг халдлагаас хэдхэн өдрийн өмнө Багдадын Карада дүүрэгт террористууд халдлага үйлдэж, 281 хүний аминд хүрчээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин