Бейонси дургүйцлээ илэрхийлэв
2016-07-08

Дуучин Бейонси “Glasgow” аялан тоглолтынхоо хүрээнд өчигдөр Шотланд улсад тоглолтоо хийжээ. Тэрбээр тоглолтынхоо үеэр АНУ-ын эрх баригчдыг шүүмжилж, өнгөт арьстнуудын эрхийг хамгаалахын тулд ямар ч шийдвэртэй алхам хийхгүй байна хэмээн буруутгасан байна.

 

Шинэхэн уран бүтээл болох “Аллага, хүчирхийллээ одоо зогсоо” гэх дуугаа дуулах үеэрээ дуучин бүсгүй цагдаа нарын гарт амиа алдсан олон зуун өнгөт арьстнуудын нэрсийг лед дэлгэцээр үзүүлж “Та бүхэн харж байна уу. Эдгээр залуус зөвхөн хар арьстай төрснийхөө төлөө амиа алдацгаасан. АНУ үнэхээр эрх чөлөөний орон гэж үү” хэмээн хэлжээ.

 

Батон Роуж хотын цагдаагийнхан Элтон Стерлинг гэгчийн хөнөөсөн хэргээс болж АНУ-ын олон хотод өнгөт арьстнууд жагсч байна. Даллас хотноо болж буй үймээний үеэр дөрвөн цагдаа, хоёр жагсагч амиа алджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин