Х.Энхжаргалыг АТГ-ын даргаар томиллоо

УИХ-ын чуулганы хуралдаанаар АТГ-ын даргаар Х.Энхжаргалыг томилох асуудлыг хэлэлцлээ. Х.Энхжаргал НАХЯ-ны дэргэдэх Цэргийн дээд сургуулийг хуульч мэргэжлээр төгссөн. Төрийн захиргааны удирдлагын хөгжлийн институтийг Төрийн удирдлагын менежерээр дүүргэжээ. Тэрбээр Эрдэнэт хотын, Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэст төлөөлөгч, Төв аймгийн Цагдаагийн хэлтсийн дэд дарга, Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсийн дарга, ЗЦГ-ын даргаар тус тус томилогдон ажиллаж байсан байна. Эдүгээ ЦЕГ-ын Мэдээлэл технологийн төвийн даргаар ажиллаж байгаа аж. Улсад 34 жил ажилласан. Түүний гэмт хэрэгтэй тэмцэх, хууль хэрэгжүүлэх чадвар, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, гүйцэтгэх албыг удирдах туршлага, эдийн засаг, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх туршлага, мэргэжил зэрэг нь АТГ-ын даргаар томилох үндэслэл болсон байна.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд АТГ-ын нэр дэвшигч Х.Энхжаргалд асуулт тавьж, хариулт авсан юм. Дараагаар нь санал хураалт явуулав. Гишүүдийн олонхийн саналаар АТГ-ын даргаар Х.Энхжаргалыг томиллоо.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ