Хүүхдийн сурын харваа эхэллээ
2016-07-09

 

Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810 жил, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр наадмын үйл ажиллагаа энэ сарын 7-нд Урианхай сурын харваагаар эхэлсэн билээ. Баяр наадмын хөтөлбөр ёсоор энэ өдөр Хүүхдийн сурвын харваа сурын талбайд эхэллээ.

 

Харин маргааш Хүй долоон худагт хязаалан, шүдлэн насны морьдын уралдаан, Сурын талбайд Үндэсний сурын харвааны нээлтийн ажиллагаа болохоос гадна Сүхбаатарын талбайд Төрийн далбааны өдөрт зориулсан хүндэтгэлийн ёслол, Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх ёслол болох юм.

 

Хүүхдийн сурын харваа өнөөдөр 19.00 цаг хүртэл сурын талбайд үргэлжилнэ.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин