”Тэнгэрийн хүү” жүжгийг өнөөдөр тоглоно
2016-07-10

Улсын Драмын Эрдмийн Театрын уран бүтээлчид "Тэнгэрийн хүү" үндэсний түүхэн жүжгийг Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан тайзнаа тоглохоор болжээ.

 

Хүннү гүрний тухай өгүүлэх энэхүү түүхэн жүжгийн гол дүр буюу Модун Шаньюйд жүжигчин Г.Эрдэнэбилэг, Түмэн Шаньюйд Б.Жаргалсайхан, Түмэн Шаньюйн их хатанд Н.Сувд, бага хатанд У.Уранчимэг, Арваадай хунтайжид С.Ариунбямба, Лүүсүү ванд П.Цэрэндагва нарын жүжигчин тоглох аж. Мөн УДЭТ-ын уран бүтээлчид оролцох юм байна.

 

Жүжгийн найруулагчаар Төрийн соёрхолт, УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар ажиллаж байна. Харин ерөнхий зураачаар СТА Т.Ганхуяг, хөгжмийн зохиолчоор УГЗ Т.Сэр-Од, бүжиг дэглээчээр МУГЖ Б.Цогнэмэх А.Даваахүү нар ажиллах ажээ.

 

Тус жүжгийг энэ өдрийн 18.00 цагт УДЭТ-ын тайзнаа тоглоно.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин