Бух хүний аминд хүрчээ

Испани улсад зохион байгуулагдсан бух сургах олон улсын тэмцээний үеэр нэг хүн амиа алдсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Бух сургагч Виктор Барриа гэх 29 настай залуу бух сургах үзүүлбэрийн үеэр амь эрсджээ. Бухын эвэр залуугийн цээжийг нэвт хатгаж, хөнөөсөн байна. Уг үйл явдлын улмаас тэмцээнийг түр зогсоосон талаараа зохион байгуулах хороо мэдэгдэв.
Виктор их хэмжээний цус алдсаны улмаас эмнэлэгийн тусламж авч чадалгүй амиа алджээ. Тэрээр 2009 оноос хойш бух сургаж эхэлсэн байна.
Залууг амиа алдсны дараа Ерөнхий сайд Мариано Ражои твиттер хуудсаараа дамжуулан эмгэнэл илэрхийлжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ