Бригадын генерал цол олгов
2016-07-10

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж цэргийн дээд цол олгох тухай зарлиг гаргаж Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлагч хурандаа Очирын Энхбаяр, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн штабын дарга хурандаа Батцэнгэлийн Ганбаатар, Агаарын цэргийн штабын дарга хурандаа Батчулууны Батбаяр нарт тус тус Бригадын генерал цол олгов.

 

 

Цолыг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдорж өнөөдөр гардуулан өгөв.

 

Цолны үнэмлэхийг гардуулж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан хэлэхдээ “Тулгар төрийн 2225 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 810 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 105 жил, Ардын хувьсгалын 95 жил гэсэн олон тэгш ой тохиож, АСЕМ-ийн дээд хэмжээний чуулган болох гэж байгаа энэ үед Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар цэргийн дээд цол Бригадын генерал цол хүртсэн та бүхэнд чин сэтгэлийн баяр хүргэж ажлын амжилт хүсье.

 

Монгол төрийн цэргийн бодлогод өөрчлөлт орж, арми ард түмэнтэйгээ хамтран ажиллаж хүүхэд залуусыг багаас нь эх оронч үзэлтэй болгох шинэ зорилт тавигдаж байна. Энэ шинэчлжлийн үйлсэд та бүхэн хувь нэмрээ оруулан ажиллахыг чин сэтгэлээсээ хүсч байна” гэлээ.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Araai bishee yu bj bn ner hundgui l bj bn daa
2016-07-11
Болиочээ:
Цэрэг армийн цол ч жинхэнэ утгаа алдлаа даа бараг дэслэгч цол болгочихсон дээр уг нь Бригадын генерал цолыг Орост бол ядаж нэг жижиг хэмжээний дайн удирдсан хүнд өгдөг ш дээ
2016-07-11
хуягаа:
100 ямаанд 60 ухна
2016-07-10