Жимс, ногооны тусламжтай арьсаа эрүүлжүүлэх арга
2016-07-11

Жимс, ногоогоор цэвэрхэн арьстай байх аргаас “www.wikihow.com” сайт мэдээллээ.

 

Зөвлөгөө №1

 

 

Нүүрээ хүйтэн усаар угаагаад дараа нь лимоноор арчаарай. Энэхүү аргыг 4-5 хоног хэрэглэхэд арьсан дээр үүссэн нөсөөт толбо болон сэвх багасдаг байна.

 

Зөвлөгөө №2

 

 

Нэг халбага лимоны шүүс дээр тал халбага элсэн чихэр хийгээд сайтар хутга. Дараа нь лимоноо арьсан дээрээ жигд түрхээд 10 минутын дараа нүүрээ бүлээн усаар угаа. Энэ арга таны арьсыг цайруулах болно.

 

Зөвлөгөө №3

 

 

Нэг халбага лимоны шүүс дээр нэг халбага зөгийн бал болон нэг халбага элсэн чихэр нэмээд сайтар хутга. Арьсан дээрээ лимоны шүүсээ түрхээд хагас цагийн дараа бүлээн усаар угаа.  Энэ маск батга арилгаж, арьс цайруулдаг.

 

Зөвлөгөө №4

 

 

Төмсөө цэвэрлээд үрэгчээр үр. Үрсэн тал төмс дээр нэг халбага зөгийн бал хийгээд сайтар хутга. Төмсөө арьсан дээрээ түрхээд хагас цагийн дараа угаа. Энэ арга үрчлээ арилгах болно.

 

Зөвлөгөө №5

 

 

Ханборгоцой арьс цагааруулж, булбарай болгодог.

 

Зөвлөгөө №6

 

 

Тараг арьсны эмч гэхэд болно. Олон төрлийн хүчин зүйлээс болж арьсан дээр харшил үүсдэг. Та энэ үед эм уухгүйгээр тараг нүүрэндээ түрхээд хагас цагийн дараа нүүрээ угаа.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин