Улаанбаатар
Португалийн шигшээ баг анх удаа аварга боллоо
2016-7-11

 

Франц улсад зохион байгуулагдсан "Евро 2016" хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний финалын тоглолт өчигдөр шөнө боллоо. Португалийн шигшээ баг францын багийг хожсоноор анх удаа Европын аварга болж, мөнгөн цомийг өргөсөн юм. Энэ тоглолтын хамгийн таагүй үйл явдал бол Португалийн шигшээ багийн хамгийн гол тоглогч Роналду хөлөндөө гэмтэл авч тоглолтыг орхисон явдал байв. Тоглолтын үндсэн цаг дуусахад хоёр баг нэг ч гоол оруулж чадаагүй байв. Ингээд нэмэлт 30 минут сунгасан бөгөөд энэ үед Португалийн шигшээ багийн дасгалжуулагчийн сэлгээгээр оруулж ирсэн довтлогч Эдер гоол хийж багаа ялалтанд хүргэлээ. Тэрбээр тоглолтын 109 дэх минутанд гоолдож хожилыг авчирлаа.

 

Shuud.mn
Сонин хачин