Долоон хүүхэд мориноос унажээ
2016-07-11

Гэрэл зургийг MPA.mn

 

Тулгар төрийн 2225 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 810 жил, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадам хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнгөрсөн өдөр хурдан хязаалан, шүдлэнгийн уралдаан болсон бол энэ өдөр азарганы уралдаан боллоо.

 

Өчигдрийн уралдаанаар цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан долоон унаач хүүхэд морьноосоо унасан мэдээг Хүүхдийн төлөө үндэсний төлөө газраас өгөөд байна. Азаар морьноос унасан хүүхдүүд гэмтэл аваагүй аж. Харин азарганы уралдаанаар хүүхэд унаагүй байна.

 

Өчигдөр ширүүн бороо орсны улмаас уралдааны замд шалбааг тогтсоны учир  морь давхарлаж унасан тохиолдол гарсан байна.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин