ЖУУЛЧИД: Наадмаараа монголчууд дээлээрээ гангараасай

Монгол наадмын талаар жуулчдын сэтгэгдлийг сонслоо.
Австрали улсын иргэн Лео: Дараа жил дахин ирнэ
Монгол наадмын нээлтийг дэргэдээс нь үзэх их таалагдлаа. Нээлтээ үзээд наадмын хуушуурыг идсэн. Их сайхан амттай байсан. Монгол наадмыг ийм сайхан болдог гэж бодсонгүй. Дараа жил заавал наадам үзэх болно. Тэр үед таарахын ерөөл дэвшүүлье.
АНУ-иргэн Мишель: Хуушуур идэхийн тулд их удаан дугаарлаа
Наадмын үндэсний хоол болох хуушуурыг идэх гэж их удаан дугаарласан. Одоо хүртэл хүүхдүүд хуушуур худалдан авч идэхийн тулд дугаарлаж байна. Бид их олуулаа ирсэн. Монгол наадам их таалагдлаа.
Канад улсын иргэн Лаура: Хүннү гүрний хэсэг таалагдсан
Гурав дахь жилдаа наадмын нээлтийн үзлээ. Нээлт бүр дав тагдашгүй байсан. Хамгийн таалагдсан хэсэг бол Хүннү гүрний хэсэг. Үнэхээр төгс гэж хэлмээр байна.
Грек улсын иргэн Сюзи: Ном гаргавал наадмын талаар бичнэ
Найзынхаа зөвлөгөгөөр Монгол Улсад ирлээ. Тун сайхан байна. Хуушуур анх удаагаа идлээ. Дахин худалдан авч идэх болно. Хэрвээ би амьдралынхаа тухай өгүүлэх номоо гаргавал заавал Монгол наадмын талаар бичих болно.
АНУ-ын иргэн Мани: Морьтой үзүүлбэр их таалагдлаа
Монголд тав дахь удаагаа ирж байна. Би ихэвчлэн өвөл ирдэг. Таван удаа ирж байгаа ч анх удаагаа л наадам үзэж байна. Их таалагдлаа. Морьтой үзүүлбэр их эрсдэлтэй бас давтагдашгүй байсан.
Их Британийн иргэн Чарльз: Наадмаар Монголчууд дээлээрээ гангараасай
Өнөөдөр наадам учир би Монгол дээлээр гоёсон. Дээл өмсөөд өөрийгөө Монгол хүн болсон мэт сэтгэгдэл төрж байна. Өнөөдрийн хувцаслалт олон хүнд таалагдсан учир сэтгэл хангалуун байна. Миний бол мини хувийн бодол наадмаар Монголчууд бүгдээрээ дээлээр гангарвал илүү сайхан байх.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ