Хуушуурын 120 кг муудсан махыг хураажээ
2016-07-11

 

Үндэсний их баяр наадмын үеэр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоо худаг, Чингисийн талбай, Хүүхдийн парк гэсэн 5 таван байршилд 400 гаруй улсын байцаагч ажиллаж байна. Тэд аж ахуй нэгжүүдэд худалдаа, хоол хүнсний чиглэлд болон хөдөлмөрийн аюулгүй байдлын ажиллагаанд хяналт тавьж буй. 

 

Хүй долоо худгаас 80 кг, Төв цэнгэлдэхээс 30 кг муудсан махыг хураан авч устгалд орууллаа. Наадмын хуушуур хийж буй зарим үйлчилгээ эрхлэгчид өмнөх өдөр нь махаа амталж хонуулсан, хөргөгч байхгүйгээс ийм зөрчил гаргажээ. 


Түүнчлэн гар дээрээс өндөг худалдаалах 2 удаагийн оролдлого, зөвшөөрөлгүй, гарал үүсэл нь тодорхойгүй хөөсөн чихэрийн худалдаа, нэг удаагийн савтай шарсан тахиа худалдаалж байсан иргэдийн үйл ажиллагааг газар дээр нь зогсоосон байна.

 

Мөн хуушуурын газруудад суурилуулсан шингэрүүлсэн шатдаг хийн баллонт тоног төхөөрөмж хэрэглэгч аж ахуй нэгж иргэдийн хий ашиглалтын байдлыг шалгаж, хийтэй баллоноо дүрмийн бус байрлалд хэвтүүлэн ашиглаж байсныг таслан зогсоож, холбогдох дүрмийг мөрдөж ажиллахыг зөвлөжээ. Дашваанжил, Горгаз ХХК, М-СИ-Энержи ХХК-ийн инженер техникийн ажилтнууд хэрэглэгчдэд хяналт тавьж, тогтмол үзлэг хийж, мэдээлэл өгч байна. 


Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар 70128012 утсаар дуудлага мэдээлэл хүлээн авна.

 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Yu khuraakh be naadsmiin talbaigaas shuud khuuj garga olon khund tom surgamj
2016-07-12
Зочин:
Mergejiliin hyanaltiinhan bayarlaj naadahaa orhin ajil uurgee sain guitsetgej baigaa ni talarhaltai bn. Bayar naadamig dalimduulaad zuvhun mungu oloh geed l hunii eruul mendiig bodohgui humuus baigaa baigaa
2016-07-12
Зочин:
Mergejiliin hyanaltiinhan bayarlaj naadahaa orhin ajil uurgee sain guitsetgej baigaa ni talarhaltai bn. Bayar naadamig dalimduulaad zuvhun mungu oloh geed l hunii eruul mendiig bodohgui humuus baigaa baigaa
2016-07-12