Ж.Эрдэнэбат: Өвөг дээдэстээ мэхийн ёсолъё
2016-07-11

 

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлтийг Төв цэнгэлдэх хүрээлэнд үзэж сонирхоод, сурын талбай болон шагайн асарт зочлон наадамчин олонтой мэндчиллээ.

 

Монголын Үндэсний олон нийтийн телевизийн Төв цэнгэлдэх хүрээлэн дэх асарт Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат зочилж, ярилцлага өглөө.  

 

 

 

Үндэсний их баяр наадам төрт ёсныхоо бүхий л уламжлалыг агуулсан түүхэн сайхан нээлтээр эхэллээ.  Туурга тусгаар улсын эзэд нийт монголчууддаа болон хилийн чанадад амьдарч буй монголчууддаа Их Монгол Улс байгуулагдсаны 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлж, тэртээ 95 жилийн өмнө би Монгол хүн, би Монгол Улсын иргэн гэж хэлэх бололцоог олгосон ахмад партизан, өвөг дээдэстээ мэхийн ёсолъё гэж Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хэллээ.

 

Мөн тэрээр Ерөнхий сайдын хувиар анх удаа баяр наадамдаа оролцож байна. Ард түмнийхээ итгэл найдварыг биелүүлэх нь төр засгийн үүрэг. Удахгүй Засгийн газраа эмхлэн байгуулаад ард түмнийхээ итгэлийг зүтгэлээр хариулна гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ. 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Mongoliin turd suuliin ued ogt haragdaagui nudend dulaahan hun shuu.enhbsyar anh garch irj bhda bas neg iimerhuu bsan ue bdg shuu.
2016-07-12
eniig hen gargaj irsiin:
ENE TGEED HENIIH NI NERIIN HUUDAS VEE TOM CHUUDA BARITSGUI TONGOROOD DOGSHIN MORIND UYAD HOINOOS NI NAM HARVAJ JADVAL JI ULSAA CH UUD TATNA ARDAA CH AVARNA IH TUUHIIN URGELJLEL ERIIN 3 NAADMAA SAIN UZEJ BGAAD LUIVARCHDIIG BARITSGUI HAVIR
2016-07-11
Зочин:
ZA TSAAD NAMYNKHAA OLIGARKHUUDAAS L KHOL BAIJI TURIIN AJLAA KHIIGEEREI DEE , TSADUUL CHINI YU YUGUY L ZALGICHIKHNA SHUU , LALARUUD
2016-07-11