Сүлжээ дэлгүүрүүдийн цагийн хуваарь
2016-07-12

Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өдрүүдэд томоохон сүлжээ дэлгүүрүүдийн ажиллах цагийн хуваарийг хүргэж байна. 

 



 

“Номин холдинг” ХХК–ны салбар дэлгүүр: 07 дугаар сарын 10–нд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

Хан-Уул дүүрэгт байрлах “Юнайтэд” салбар 07 дугаар сарын 11,12,13-нд, III хороололд байрлах “Номин” салбар 07 дугаар сарын 11,12-нд амарна.

Бусад бүх салбарууд баярын өдрүүдэд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.




“Алтан жолоо трейд” ХХК –ны “Сансар” сүлжээний бүх супермаркетууд 07 дугаар сарын 10-15–ны баяр наадмын өдрүүдэд ердийн цагийн хуваарийн дагуу 08.00-24.00 цагт ажиллаж, бөөний төвүүд 09.00-21.00 цаг хүртэл хэвийн ажиллана. Сонгинохайрхан дүүргийн таван шард байрлах  “Сансар” супермаркет  07 дугаар сарын 10, 11, 12, 13–ны өдрүүдэд  06.00-24.00 цагт, 07 дугаар сарын 14–ны өдрөөс эхлэн хэвийн ажиллана. Нарантуул худалдааны төвд байрлах “Сансар” бөөний төв 07 дугаар сарын 10–аас 07 дугаар сарын 20 хүртэл амарна, 07 дугаар сарын 20-с эхлэн бүх салбарууд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.




“Боса-2” дэлгүүр 07 дугаар сарын 10, 11, 12–нд 07.30–24.00 цаг хүртэл ажиллана. Баярын өдрүүдэд бусад сүлжээ дэлгүүр 09.00-11.00 цагт, “Март” салбар дэлгүүрүүд 08.00-23.00 цагт тус тус амралтын өдөргүйгээр ажиллана.




“Миний дэлгүүр” сүлжээний дэлгүүрүүд 07 дугаар сарын 10–нд 08.00–24.00 цагт ажиллаж, “Зунжин” болон “Миний хайпермаркет” 08.00-24.00 цагт ажиллана. Баяр наадмын өдрүүдэд бүх сүлжээ дэлгүүрүүд амралтгүй 08.00-22.00 цагт ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.




“Скай” их дэлгүүр  07 дугаар сарын 10 болон баярын өдрүүдэд ажиллахгүй.
 

Shuud.mn
Сонин хачин