Аваргын бор үрээ түрүүллээ
2016-07-12

 

Тулгар төр байгуулагдсаны 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан соёолонгийн  уралдаан өнөөдөр Хүй долоо худагт боллоо. Тус уралдаанд нийт 293 хурдан буян шандас сорьсноос Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул,  Монгол улсын гавъяат тамирчин, хөдөлмөрийн баатар, Японы мэргэжлийн сүмо бөхийн 68 дахь аварга Д.Дагвадоржийн бор үрээ эргэсэн даруйд хөтөлсөөр  түрүүлж, түмэн олноо баясгав.

 

Аман хүзүүнд Архангай аймгийн Түвшрүүлэх сумын уугуул Ө.Пүрэвбаатарын хурдан загал үрээ, айргийн гуравт Төв аймгийн Алтанбулаг сумын уяач С.Дамбажавын хээр, дөрөвт Төв аймгийн Алтанбулаг сумын уяач Д.Ганзоригийн хонгор халзан, тавд Говь-Алтай аймгийн Бэгэр сумын уяач Л.Батмөнхийн үрээ, тус тус хурдаллаа.

Ийнхүү Үндэсний Их баяр наадмын хурдан соёолонгийн уралдаан амжилттай зохион байгуулагдаж дуусав.

 

Г.Тэгшсүрэн

 

 

 

Shuud.mn
Сонин хачин