Мөргөлдөөний улмаас 30 хүн амиа алджээ
2016-07-12

Энэтхэгийн Кашмир мужид мөргөлдөөн гарсаны улмаас 30 хүн амиа алдаж, 100 гаруй хүн шархтсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ. Мужийн иргэд ажлын байр хангалтгүй байгааг эсэргүүцэн жагссан аж. Уг жагсаалын цагдаагийнхан хүчээр тараахыг оролдсноос болж мөргөлдөөн үүсчээ. Цагдаагийнхан жагсагчдын эсрэг даралттай ус, нулимс асгаруулагч хий ашигласан байна.

 

Харин дээрх жагсаалд оролцсон иргэд “Цагдаагийнхан бидний эсрэг галт зэвсэг ашиглаж, хүч хэрэглэсэн жагсагчид руу  шууд гал нээж байсан” гэж ярьцгаажээ.

 

Кашмир дүүрэг өнгөрсөн баасан гаригийн 21.00 цагийн орчимд иргэд жагссан байна. Жагсагчид болон цагдаа нарын хоорондын мөргөлдөөний үеэр 23 хүн амиа алджээ. Харин эмнэлэгт хүргэгдээд байсан жагсагчдын долоо нь өчигдөр амиа алдсан талаар тус мужийн захирагч мэдэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин