Италийн эдийн засаг 20 жил сэргэхгүй
2016-07-12

Олон улсын валютын сан /ОУВС/ Италийн эдийн засаг ирэх 20 жилийн өсөхгүй болохыг анхааруулсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Энэ онд Италийн банкны салбар хямралд өртөж, ажилгүйдэл 11 хувьд хүрээд байна.  Итали улс Грекийн дараа бичигдэхээр олон улсаас их хэмжээний зээл авчээ.

 

/ОУВС/ Италийн эдийн засгийн энэ оны өсөлтийг 1.1 хувиас буулгаж нэг хувь хүрэхгүй хэмээн тооцоолсон байна.  Ирэх оны эхэнд тус улсын эдийн засгийн өсөлт буурах хандлагатай хэмээн дүгнэжээ.  /ОУВС/ энэ оны ихээр “2017 онд Италийн эдийн засаг 1.4 хувьтай байна” хэмээн мэдэгдсэн юм.

 

Италийн хөрш орнууд 2008 оноос эдийн засгийн өсөлтөө  20-25 хувиар нэмэгдүүлсэн бол Итали эсрэгээрээ байна.

 

Б.Дэлгэрцэцэг

 

Shuud.mn
Сонин хачин