Олон улсын хэвлэлүүд наадмыг хэрхэн мэдээлэв
2016-07-12

Эрийн гурван наадмын талаар олон улсын хэвлэлүүд хэрхэн мэдээлсэнийг сонирхуулж байна.

Эрийн гурван наадам эхэллээ

 

Хятадын “Синьхуа”  агентлаг: 

 

Монголчууд үндэсний баяраа тэмдэглэж байна. Эрийн гурван наадам жил бүрийн долоодугаар сарын 11-13 хооронд зохион байгуулагддаг. Энэхүү баярт зориулж хурдан морь уралдаж, хүчит бөхчүүд барилдаж,  эрхийн мэргэн харваачид цэц мэргэнээ сорьдог билээ.  Наадмын нээлтийн ажиллагаа төв цэнгэлдэхэд болдог бөгөөд тус улс эртний түүх соёл, ёс заншилыг харуулсан тусгай үзүүлбэрийг сонирхуулдаг юм. Нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын их хурлын дарга болон парламентийн гишүүд оролцохоос гадна урлаг, спортын алдартнууд үзэж сонирхдог билээ. Монголчууд наадамд зориулж, үндэсний хувцсаараа гангарч, хэдэн жилийн өмнөөс “Дээлтэй Монгол” наадмыг зохион байгуулах болжээ. Энэхүү наадамд жуулчид оролцох боломжтой.  

 

Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний 105, Ардын хувьсгалын 95 жилийн ойн ойд зориулж, тус улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж үг хэлж, наадам эхэлснийг ард түмэндээ мэдэгдэж, төв цэнгэлдэхийн голд байрлах есөн цагаан тугт хүндэтгэл үзүүлсэн билээ. Төрийн гурван өндөрлөг наадмын нээлтийн дараа сурвын харваа болон шагайн харвааны асарт зочилдог юм.

 

Мөн Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын урилгаар БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян энэ сарын 13-14-ний өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийх билээ. Ли Көцян айчлалынхаа хүрээнд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах “АСЕМ”-ийн дээд хэмжээний уулзалтад оролцоно

 

Наадмыг үзэхээр олон жуулчин ирдэг

 

Их Британийн “www.dailymail.co.uk” сайт: 

 

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо уламжлалт баяр Эрийн гурван наадам эхэллээ. Энэхүү баяраар үндэсний бөхийн барилдаан, хурдан морины уралдаан болон эрхий мэргэн харваа зохион байгуулагддаг юм. Тулгар төрийн 2225 жил, Их Монгол улсын 807 жил, Ардын хувьсгалын 95 жилийн давхар ой тохиож байна.  Улаанбаатар хотноо байрлах төв цэнгэлдэхэд наадмын нээлт болгон урлагийн тоглолт зохион байгуулагддаг юм. Тус улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, ард түмэндээ хандан үг хэлснээр наадам албан ёсоор эхэлсэн хэмээн үздэг байна.

 

Монголчууд үндэсний хувцсаараа гангарахаас гадна хуушуур, айраг ууж тэмдэглэдэг. Эдгээр хоол, хүнс нь үндэсний хоол юм. Наадмын үзэхээр олон жуулчин ирдэг.  Бөх, сур, шагайн харваа Улаабаатар хотноо зохион байгуулагддаг бол хурдны морины уралдаан Хүй долоон худагт тусгайлан бэлдсэн талбайд болдог уламжлалтай юм.

 

Хүчит бөхчүүдийн барилдааныг шимтэн үздэг

 

Вьетнамын “www.vietnamnet.vn” сайт: 

 

БНХАУ-ын хөрш Монгол Улсад Эрийн гурван наадам зохион байгуулагдаж байна.  Эрийн гурван наадам нь тус улсын үндэсний баяр юм. Үндэсний баяраараа монголчууд хүчит бөхчүүдийг барилдааныг шимтэн үзэхээс гадна хурдан морь, сур харвааг үзэж, хурд хүчийг нь шалгадаг байна.

 

Наадмын үндсэн зоог хуушуур, айраг юм. Нээлтийн ажиллагаа жил болгон  цэнгэлдэхэд зохион байгуулагддаг бөгөөд олон зуун хүнийг оролцуулсан тусгай урлагийн үзүүлбэрийг үзүүлдэг.

 

Б.Дэлгэрцэцэг

 

Shuud.mn
Сонин хачин
Bi:
Ene jiliin naadmiin neelt genderiin medremj saitai zohiomjtoi boloo yu gej sanagdan
2016-07-13