Дархан аварга Г.Өсөхбаяр дөрөв давлаа
2016-07-12

 

Үндэсний баяр наадмын бөхийн барилдааны дөрвийн даваа эхэллээ. Дөрвийн давааны зүүн талын тэргүүнийг дархан аварга Г.Өсөхбаяр, баруун талын тэргүүнийг улсын аварга С. Мөнхбат манлайллаа. 

 

Хүчит бөхийн дөрвийн даваанд дархан аварга Г.Өсөхбаяр сумын заан Мөнх-Эрдэнээр дөрөв давлаа.

 

Улсын аварга С.Мөнхбат цэргийн начин Зоригтбаатартай

Улсын аварга Г.Эрхэмбаяр  аймгийн начин Дүүрэнбаяртай

Улсын арслан Д.Ганхуяг аймгийн начин Жаргалбаттай

Улсын арслан Д.Бүрэнтөгс аймгийн харцага Тогтохжаргалтай

 Улсын арслан Х.Мөнхбаатар аймгийн заан Түмэндэмбэрэлтэй оноолт таарлаа.

Shuud.mn
Сонин хачин