Д.Аюулхүүгийн халиун даага түрүүлэв
2016-07-12

Гэрэл зургийг MPA.mn

 

Тулгар төр байгуулагдсаны 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан дааганы уралдаан болж дууслаа. Тус уралдаанд Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын  харъяат Д.Аюулхүүгийн хурдан халиун даага түрүүллээ.

 

Аман хүзүүнд Ховд аймгийн цэцэг сумын харьяат Н.Баасанжавын хээр даага, айргийн гуравт Төв аймгийн Архуст сумын уяач Н.Лхагвадоржийн зээрд даага,  дөрөвт Дундговь аймгийн Адаацаг сумын Н.Цэндийн зээрд халзан даагө, тавд Тод манлай уяач н.Бат-Эрдэнийн бор халзан даага тус тус хурдаллаа.

 

Ийнхүү Үндэсний Их баяр наадмын хурдан морины уралдаан дааганы уралдаанаар дуусгавар болж байна. Харин маргааш Хүй долоо худагт уяачдын наадам үргэлжлэн болж эрлийз морьд уралдах юм.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин