Шагайн харваанд Булган аймгийн баг яллаа

Монгол наадмын дөрөв дэх төрөл болох шагайн харвааны тэмцээний ялагч хэдхэн хормын өмнө тодорлоо.
Энэ жил 730 гаруй харваач 80 баг болж оролцсон юм. Шагайн харвааны тэмцээний ялагчаар Булган аймгийн Үлэмж Дархан мэргэн Л.Түвшинжаргал ахлагчтай баг тодорчээ.
“Автилинк” компанийн Б.Одбаяр ахлагчтай баг дэд байрыг эзэлсэн бол гуравдугаар байрт “Баатарномуун” компанийн Г.Эрдэнэбаяр ахлагчтай баг орсон байна.
Харин тусгай байранд Үлэмж Дархан С.Батбаатар ахлагчтай Өмнөговь аймгийн баг оржээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ