Шагайн харваанд Булганы баг аваргаллаа
2016-07-12

Үндэсний баяр наадмын шагайн харваа өндөрлөж, аваргууд тодорлоо.  Харваанд Дорноговь, Дундговь, Өмнөговь, Хэнтий, Сүхбаатар, Дорнод, Завхан, Төв, Говьсүмбэр, Булган, Сэлэнгэ, Дархан, Орхон, Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймаг болон нийслэлийн багуудын 720 гаруй харваач оролцлоо.

 

 Энэ жилийн шагайн харвааны аваргаар үлэмж дархан мэргэн Л.Түвшинжаргал ахлагчтай Булган аймгийн  “Илчит металл” ХХК-ийн баг шалгарлаа. Харин хоёрдугаар байранд гоц мэргэн С.Одбаяр “Интер автолинк” ХХК-ийн ахлагчтай баг орж, Улсын үлэмж дархан мэргэн С.Эрдэнэбаатар ахлагчтай “Баатар номун” компанийн баг удааллаа.

 

 

Үлэмж дархан мэргэн Л.Түвшинжаргал: Манай залуучууд сайн байна. Төрийн наадамд түрүүлсэндээ баяртай байна. Манай залуус дунд анх удаа орж байгаа харваачид ч бий. Би 28 жил шагай харваж байна. Төрийн наадамд зургаа дахиа түрүүлж байна.


 

Гоц мэргэн С.Одбаяр: Энэ сайхан баяраар дэд байр эзэлж, улсын мэргэн цолны болзол хангасандаа маш их баяртай байна. Манай багийн 60 хувь нь залуучууд, 40 хувь нь улсын цолтой харваачид байгаа. Багийн эв нэгдэл сайн байсан учраас энэ амжилтад хүрлээ.


 

Үлэмж дархан мэргэн  С.Эрдэнэбаатар: Манай баг маш сайн оролцлоо. Энэ жил манай баг шинэ залуу харваачдаар бүл нэмсэн. 800 орчим харваачдаас анх удаагаа улсын баяр наадамд гуравдугаар байр авсандаа маш их баяртай байна. Шагайн холбооноос зохион байгуулдаг олон тэмцээнд манай баг амжилттай оролцдог. Сая зургаадугаар сард болсон улсын аварга шалгаруулах тэмцээнд хагас шигшээд шалгарсан. Энэ тэмцээний дараагаас эхлэн наадмын бэлтгэлийн маш сайн хийсэн. Манай баг энэ жил шинэ залуу харваачдаа дэмжиж ажилласан. Энэ нь бидний амжилтад чухал нөлөө үзүүлсэн.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
Batsukh:
Nutgiin zaluuchuuddaa bayar xurgiye
2016-07-12