Д.Дэмбэрэлсайхан: Жил бүр амжилтаа ахиуллаа
2016-07-12

 

Монгол сурын алтан шар зурхайгаас энэ жил хоёр шинэ мэргэн төрлөө. Сурын харвааны эрэгтэйчүүдийн төрөлд Спортын мастер Д.Дэмбэрэлсайхан түрүүлж, улсын мэргэний болзлыг хангалаа. Тэрбээр Улсын мэргэн Б.Ёндонтой адаг өрөгт 36 оноогоор тэнцэж, товх харвалаа. Товх харваанд Спортын мастер Д.Дэмбэрэлсайхан онож, Монгол Улсын мэргэн боллоо.

 

 

Улсын мэргэчүүдийг ардаа үлдээж, түрүүлэн аваргалсан Д.Дэмбэрэлсайханы сэтгэгдлийг сонслоо.

 

 Шинэ мэргэн Д.Дэмбэрэлсайхан “Сэтгэл маш их өндөр байна.  Үндэсний сураар зургаа дахь жилдээ хичээллэж байна. Жил бүр амжилтаа ахиулсандаа сэтгэл маш өндөр байна. Баасанхүү багшдаа, Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууддаа баярлалаа гэж хэлье. Эрдэнэт үйлдвэрийн нийтийн бие тамир, чийрэгжүүлэх төсөлд хамрагдаж, Баасанхүү багшийнхаа удирдлаган дор сур харваж сурсан. Төсөлд хамрагдсан багаас би анхны спортын мастер болж байсан. Өнөөдөр анхны Улсын мэргэн болж байгаадаа маш их баяртай байна” хэмээн баярын сэтгэгдлээ хуваалцлаа.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин