Харцага цолтон зургаагаар нэмэгдлээ
2016-07-12

Гэрэл зургийг MPA.MN

 

Тулгар төрийн 2225, Их Монгол улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн хүчит бөхийн барилдааны зургаагийн даваа өндөрлөлөө. Энэ даваанаас улсын харцага цолтон зургаа төрлөө.

 

Увс аймгийн "Увснуур" дэвжээний бөх, улсын начин Т.Баасанхүү зургаа давж, улсын харцага цолны болзол хангалаа. Тэрбээр шинээр начин цолны болзол хангасан Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат, аймгийн арслан Д.Амарсайханг давж, Улсын харцага боллоо. 

 

Мөн Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, аймгийн арслан Б.Бат-Өлзий зургаа давж, улсын харцага болов. Тэрбээр шинэхэн начин Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, аймгийн арслан Д.Анараар зургаа давж, Улсын харцага цолны болзлыг хангав.

 

Бас Архангай аймгийн Булган сумын уугуул, “Алдар” спорт хороо, “Бөх билэгт” дэвжээний бөх, улсын начин Р.Пүрэвдагва, Өвөрхангай аймгийн Уянга сумын харьяат, аймгийн арслан Х.Гантулга, Дундговь аймгийн Сайнцагаан сумын харьяат, аймгийн заан Д.Бат-Эрдэнэ, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, аймгийн арслан Н.Жаргалбаяр нар зургаа давж, харцага цолны болзол хангалаа. 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
dg:
өмхий муу Бат чи манай завханы бат-эрдэнийг дундговийнхтой андуурсан байна мангар шаар аа
2016-07-13
Arai ch dee:
Д.Бат-Эрдэнэ завхан аймгийн нөмрөг сумын бөх шүү дээ нөмрөгийн унаган хүү
2016-07-13