Хоёр бөх Заан цолны болзол хангалаа
2016-07-12

Тулгар төрийн 2225, Их Монгол улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн хүчит бөхийн барилдааны долоогийн даваа өндөрлөлөө.

 

 

Энэ даваанд Архангай аймгийн Булган сумын харьяат Алдар спорт хороо, Бөхбилэгт дэвжээ, Их засаг их сургуулийн бөх улсын өсөх идэр начин Р.Пүрэвдагва Улсын заан цолны болзлыг хангалаа. Тэрбээр Завхан аймгийн Их-Уул сумын харьяат Засагт ханы Завхан дэвжээний бөх, улсын гарьд Б.Гончигдамбаар долоо давж, Улсын заан цолны болзлыг хангалаа.

 

Мөн Ховд аймгийн харьяат, Ховд бөхийн дэвжээний бөх, улсын харцага Б.Пүрэвсайхан долоо давж, заан цолны болзлыг хангалаа. Тэрбээр зааны даваанд улсын харцага Ц.Содномдоржийг давсан юм.

 

В.Бат

 

Shuud.mn
Сонин хачин