Улсын аварга С.Мөнхбат аварга Г.Эрхэмбаярыг амлалаа

img

Гэрэл зургийг MPA.MN

 

Тулгар төрийн 2225, Их Монгол улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн хүчит бөхийн барилдааны наймын даваа эхэллээ.Наймын даваанд улсын аварга С.Мөнхбат, улсын аварга Г.Эрхэмбаярыг амлан авлаа.

 

2011 оны улсын баяр наадмын түрүү үзүүрийг булаацалдаж байсан хоёр аваргын хэн нь есын даваанд үлдэх нь тун удахгүй тодорно.

 

Наймын даваанд Улсын арслан Н.Батсуурь, улсын харцага Б.Пүрэвсайханыг,  улсын арслан П.Бүрэнтөгс, улсын өсөх идэр начин Р.Пүрэвдагвыг амалсан бол улсын арслан Э.Оюунболд, улсын заан Ц.Санжаадамба нар туналаа.  

 

В.Бат

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ