Улсын аварга С.Мөнхбат өвдөг шороодлоо
2016-07-12

Тулгар төрийн 2225, Их Монгол улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн хүчит бөхийн барилдааны наймын даваа үргэлжилж байна.

 

Гэрэл зургуудыг MPA.MN

 

Наймын даваанд улсын аварга С.Мөнхбат, улсын аварга Г.Эрхэмбаярыг амлан авсан. Хоёр аваргын барилдаанд онцгой байдлын хурандаа, улсын аварга Г.Эрхэмбаяр давлаа. Хаялцах барьцнаас давсан Г.Эрхэмбаяр аварга хүчит бөхийн барилдааны шөвгийн дөрөвт шалгаран үлдлээ.

 

Улсын арслан П.Бүрэнтөгс, улсын өсөх идэр начин Р.Пүрэвдагва нарын барилдаанаар хүчит бөхийн барилдааны наймын даваа өндөрлөнө.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин