Галт тэрэг мөргөлдөж, 23 хүн амиа алджээ
2016-7-13

Итали улсад зорчигч тээврийн хоёр галт тэрэг мөргөлдсөн талаар “CNN” агентлаг мэдээллээ. Уг ослын улмаас 23 хүн амиа алдсан хэмээн албаны эх сурвалж хэвлэлийнхэнд мэдээлсэн байна. Осол Андрю хотноо болжээ.

 

Бари болон Барилтта хотоос хөдөлсөн хоёр галт тэрэг ийнхүү замдаа мөргөлдсөн байна. Ослын шалтгаан тодорхойгүй байна.

 

Амиа алдсан зорчигчдын дунд бага насны нэг хүүхэд бий гэнэ. Хоёр галт тэрэг өчигдөр 11.00 цагийн орчимд осолджээ. Гэрчүүд “Осол болох үед цаг агаар сайхан байсан” гэж ярьцгаасан байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин