Тагнуул хийсэн хэмээн 25 хүнийг цаазалжээ
2016-07-13

 

Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл тагнуул хийсэн таван гэр бүлийг цаазалсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Хэт даврагчид цаазын ялыг Сирийн Ракка хотын төвд гүйцэтгэсэн гэнэ. Амиа алдсан хүмүүсийг Курдын цэргүүдэд бүлэглэлийнх нь талаар мэдээ, мэдээлэл дамжуулсан хэмээн буруутгаж, ийнхүү олны өмнө цаазалжээ.

 

Хэт даврагчид 25 хүнийг цаазалж, дараа нь цогцсыг нь галдан шатаасан байна.

 

Нэг гэр бүл цаазлуулахаасаа өмнө Биднийг хилс хэргээр тэд цаазаллаа. Нөхөр бид хоёр амиа алдсан ч харамсахгүй. Ямар ч гэм буруугүй 10, 12 настай хоёр хүүг минь хөнөөлөө” гэж хэлжээ.

 

Цаазын ял гүйцэтгэсэн бейсболын малгай өмссөн террорист этгээд “Тагнуул хийсэн хүнийг гэр бүлээр нь хөнөөхөөр болсон. Хэрвээ гэр бүлээ хамгаалахыг хүсч байгаа бол бидэнд үнэнч зүтгэ” гэж хэлсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
ИСЛАМ ҮҮРД:
АЛЛАХ АКБАР. АМЕРИК ЛАЛРУУД УДАХГҮЙ ГАЗРЫН ХӨРСНӨӨС АРЧИГДАХ БОЛНО
2016-07-13
Муслим эрч хүчээ алдах болтугай:
Лаларууд
2016-07-13