Хилари Клинтон өрсөлдөгчгүй боллоо
2016-07-13

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Хилари Клинтон эрх баригч Ардчилсан намыг тэргүүлэн ирэх арваннэгдүгээр сард явагдах Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нь тодорхой боллоо.

 

Учир нь Хиларигийн нам доторх гол өрсөлдөгч Флорида мужийн сенатор Берни Сандерас өчигдөр албан ёсоор нэрээ татаж буйгаа илэрхийлсэн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

Сандерас, Хиларигийн сурталчилгаанд оролцох үеэрээ “Би Хиларид амжилт хүсч байна. Тэрбээр энэ удаагийн сонгуульд ялалт байгуулж чадна. Би түүнд итгэж буй учир нэрээ татлаа” гэж хэлжээ.  Ийнхүү Хилари нам дотроо ямарч өрсөлдөгчгүй боллоо.

 

Түүний гол өрсөлдөгч бол сөрөг хүчин Бүгд Найрамдах намыг тэргүүлэн сонгуульд өрсөлдөх тэрбумтан  Дональд Трамп юм.  Сандерас нэрээ татсаны дараа Трамп твиттер хуудастаа Хилари миний өрсөлдөгч болж чадахгүй. Харин Сандерастай өрсөлдөнө хэмээн найдаж байлаа” гэж жиргэжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин