Монголд саатах зочид
2016-07-13

 

Улаанбаатар хотноо энэ оны 7 дугаар сарын 15-16-ны өдрүүдэд болох АСЕМ-ын дээд түвшний уулзалтад АСЕМ-ын гишүүн 34 орны Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар оролцоно. Тэдний түрүүч нь өнөөдөр манай улсад ирнэ.

 


 

Вьетнамын Ерөнхий сайд ирлээ

 

Гэрэл зургийг MPA.MN

 

Бүгд найрамдах социалист Вьетнам улсын Ерөнхий сайд Нгуен Суан Фук Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр гэргийн хамт ирлээ. Түүнийг Чингис хаан олон улсын нисэх буудалд Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн албаны хүмүүсийн хамт угтан авлаа. 

 

Нгуен Суан Фук нь Вьетнам улсын Ерөнхий сайдаар ажиллаад таван жил болж буй юм байна. 1976 онд Вьетнамын Ерөнхий сайдын туслахаар ажиллаж, улс төрийн карьераа эхлүүлсэн эрхэм байна. Тэрбээр манай улсад айлчлал хийж, АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтад оролцоно.


 

Өмнөд хөршийн Ерөнхий сайд өнөөдөр ирнэ

 

 

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын урилгаар БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян 2016 оны 7 дугаар сарын 13-14-ний өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.

 

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцяны айлчлал хоёр орны Иж стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, өндөр дээд түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, эдийн засгийн бодит хамтын ажиллагааг урагшлуулах, шинэ агуулга хэлбэрээр баяжуулан хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

 

Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцянтай албан ёсны хэлэлцээ хийнэ. Монгол Улсын Ц.Элбэгдорж, Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод Ерөнхий сайд Ли Көцян бараалхана.

 

7 дугаар сарын 15-16-ны өдрүүдэд Ерөнхий сайд Ли Көцян албан ёсны айлчлалын дараа АСЕМ-ын дээд түвшний 11 дэх удаагийн уулзалтад оролцоно.


 

Сингапурын Ерөнхий сайд 13.00 цагт ирнэ

 

 

Бүгд найрамдах Сингапур улсын Ерөнхий сайд Ли Хсиен Лүүний Монгол Улсад хийх албан ёсны айлчлал өнөөдөр эхэлнэ. Хүндэт зочин өнөөдөр 13.00 цагт ирж, Гандантэгчилэн хийдэд зочилж, Монгол Улсад оршин сууж буй Сингапурын иргэд болон Сингапур Улсад сурсан Монгол иргэдтэй уулзана.

 

Харин маргааш буюу энэ сарын 14-нд  албан ёсны арга хэмжээ эхэлнэ. Ли Хсиен Лүүнийг Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Чингисийн талбайд албан ёсоор угтан авч, сайд нар ганцаарчилсан уулзалт хийж, албан ёсны хэлэлцээ хийнэ.  Мөн энэ өдөр Сингапурын Ерөнхий сайд, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга М.Энхболд нарт бараалхана.

 

Тэрбээр 15-нд АСЕМ-ын уулзалтад оролцож, 16-нд нутаг буцна.


 

Шинзо Абэ гурав дахь удаагаа

 

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ маргаашнаас Монгол Улсад албан ёсны айлчлал хийж, АСЕМ-ын Дээд түвшний 11 дэх удаагийн уулзалтад оролцоно. Тэрбээр маргааш 15.55 цагт тусгай үүргийн нислэгээр Чингис хаан нисэх буудалд газардаж, 17.00 цагт Ерөнхийлөгч  Ц.Элбэгдорж , Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэг Чингисийн талбайд  албан ёсоор угтан авна. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар албан ёсны хэлэлцээ хийж, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбаттай уулзаж, Улсын Их хурлын дарга М.Энхболдод бараалхана. Харин 15-нд АСЕМ-ын уулзалтад оролцож, 16-нд буцна.

 

Энэ удаагийн айлчлал Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ-гийн Монгол Улсад хийх гурав дахь удаагийн айлчлал болох бөгөөд 1990 оноос хойшхи Японы Ерөнхий сайдын 6 дахь удаагийн айлчлал болж байгаа юм. Дашрамд тэмдэглэхэд өмнө нь Ерөнхий сайд Т.Кайфү 1990 онд, К.Обүчи 1999 онд, Ж.Коизүми 2006 онд, Ш.Абэ 2013, 2015 онд тус тус Монголд айлчилж байжээ.


 

БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ Монголд

 

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ 2016 оны 7 дугаар сарын 17-18-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.

 

БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ-гийн албан ёсны айлчлал хоёр орны “Иж бүрэн түншлэл”-ийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, ялангуяа эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, иргэд харилцан солилцоог нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

 

Талууд эдийн засаг, худалдаа, мэдээллийн технологи, эрчим хүч, соёл, боловсрол, эрүүл мэнд, хөгжлийн хамтын ажиллагааны салбарт хамтран ажиллах талаар болон бүс нутаг, олон улсын харилцан сонирхсон асуудлаар санал солилцоно.

 

Айлчлалын үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч Пак Гын Хэ-тэй  албан ёсны хэлэлцээ хийж, Ерөнхий сайд, УИХ-ын дарга нартай уулзана. Мөн Ерөнхийлөгч Пак Гын Хэ Монгол-Солонгосын бизнес форумд оролцож, манай улсад амьдарч ажиллаж буй солонгос иргэдийн төлөөлөлтэй уулзахаар төлөвлөж байна.

 

Ерөнхийлөгч Пак Гын Хэ албан ёсны айлчлалын өмнө АСЕМ-ын дээд түвшний 11 дэх удаагийн уулзалтад оролцоно. БНСУ-ын Засгийн газар АСЕМ-ын дээд түвшний уулзалтын арга хэмжээг амжилттай зохион байгуулахад тодорхой дэмжлэг үзүүлсэн болно.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
muu elbegee maani haraalgan haraalgan ulsiinhaa tuluu zutgehiim daa
2016-07-14
зочин:
Ерөнхийлөгчийн гавъяа.
2016-07-14
иршэн:
Германд хэвлэгдсэн, Баруунд эрэлттэй байгаа, Амазон Amazon -оор 50 US–аар борлогдож буй ОРОС,ХЯТАДЫН ЗАВСРЫН МОНГОЛ УЛС номонд 2 хөршийн ил,далд бодлогыг тод өгүүлжээ. Интерном, УИД, Азхурд орос монгол хэлээрх нь их хямд-25 төг байна. Amazon-ы дорхи холбоосоор httpwww.amazon.comMongoliya-tiskakh-eye-sosedey-blagopriyatnyedp3659592781ref=sr_1_fkmr0_1?ie=UTF8qid=1415521666sr=8-1-fkmr0keywords=mongoliabaasansuren
2016-07-14
Irgen:
Mundag yurunhiilegch. Mongol uls mandag badrag!!!
2016-07-13