Х.Лхагвасүрэн, П.Хан-Уул нар хамтран дуулав
2016-07-13

Гэрэл зургийг MPA.mn

 

Энэ сарын 11-нд “Улаанбаатарын үдэш- Эх орноо магтан дуулъя” урлагийн тоглолт Чингисийн талбайд болсон. Тус шоу тоглолтын  гол баатар нь “Харанга” хамтлаг байв.

 

Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газраас хэрэгжүүлж буй “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн жилээс эхлэн Үндэсний их баяр наадмаар “Улаанбаатарын үдэш” рок поп оддын тоглолтыг зохион байгуулдаг болсон билээ. Тус тоглолтыг энэ жил ч мөн уламжлал ёсоор зохион байгууллаа.

 

Баярын цэнгүүний ерөнхий найруулагчаар “Up music” продакшн ажиллаж, “Харанга” хамтлагийн уран бүтээлчид болон рок попын дуучин, амьд хөгжмийн хамтлагууд “Эх орноо магтан дуулъя” бүрэн хэмжээний тоглолтыг олон нийтийн хүртээл болгов.

 

Тоглолтын нэг онцлог нь “Авъяаслаг Монголчууд” шоуны оролцогч П.Хан-Уул, “Харанга” хамтлагийн дуучин, МУГЖ Х.Лхагвасүрэнтэй хамтран дуулав. Мөн “Харанга” хамтлагийн “Москвагийн бороо”-г дуучин Отгоо, “Шивнээ”-г Нисванисын Амгаа, “Зүүдэндээ би”-г “Лемонс” хамтлагийн Одноо, “Дөрвөн улирал”-г “UFO” хамтлагийн дуучин Содоо, “Шүүдэрцэцэг”-г “Fire” хамтлагийн Далай, “Замд гаръя”-г С.Наран нар дуулсан нь онцлог байв.

 

Ингээд тоглолтын гэрэл зургаас хүргэж байна.

 

Г.Тэгшсүрэн

 

 

Shuud.mn
Сонин хачин