Май, хатан хаанд бараалхав
2016-07-14

 

Британи улсад Европын холбооноос гарах бүх нийтийн санал асуулга зохион байгуулагдаж, саналаа өгсөн нийт иргэдийн 52.1 хувь нь Британийг Европын холбооноос гарахыг дэмжсэнээр тус улсын Ерөнхий сайд Дэвид Камерон огцорч буйгаа зарласан билээ. 

 

Энэ долоо хоногийн эхээр Дотоод хэргийн сайдаар өмнө нь ажиллаж байсан Тереса Майг өчигдөр  Консерватив намын даргаар томилсон билээ. Уг үйл явдлын дараа Камерон албан ёсоор огцорч буйгаа зарлаж, өчигдөр Ерөнхий сайдын өргөөнөөс нүүсэн талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ.

Тэгвэл албаа хүлээн аваад удаагүй байгаа шинэхэн Ерөнхий сайд Май өчигдөр хатан хаан II Элизабетэд бараалхсан байна. 

 

Тэрбээр тун удахгүй шинэ парламентыг бүрдүүлэхээ хатан хаанд амлажээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Unshigch:
Ene yamar ichdeggui teneg setguulch ve, Mai l geed baihuu, Mei geech dee, May-Mei, surguuliin huuhed ch zuv unshij duudaj chadna daa, ichij uhmer ee...
2016-07-15
Зочин:
мэй гээч юун май вэ
2016-07-14