Японы эзэн хаан өөрийн хүсэлтээр огцрохыг хүсэв
2016-07-14

Японы сүр жавхлант эзэн хаан Акихито өөрийн хүсэлтээр огцрох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн талаар “NHK” агентлаг мэдээллээ. Сүүлийн жилүүдэд эзэн хааны бие ихээр чилээрхэж, улсын ажилд бараг оролцохоо больсон юм.

 

82 настай хаан өөрийн хүсэлтээр огцрохыг хүсч буйгаа өмнө нь нэг бус удаа мэдэгдэж байсан билээ. Японы хааны ордны хэвлэлийн төлөөлөгч “Японы түүхэнд эзэн хаан өөрийн хүсэлтээр огцорч байсан түүх байхгүй” гэж мэдэгджээ.

 

Хэрвээ хаан өөрийн хүсэлтээр огцорвол ханхүү 56 настай Нарухито хаан ширээнд залрах юм. Ханхүү япончуудын дунд ихээхэн алдартай билээ. Гэхдээ хаан огцрох эсэх асуудлыг парламент шийдвэрлэнэ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Хаан огцроно гэж буруу үг хэрэглэх юм. Мэдээллийн сайт буруу бичээд байхаар яана даа
2016-07-14