Шинзо Абэ хүрэлцэн ирлээ
2016-07-14

Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ хүрэлцэн ирлээ. Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар манай улсад албан ёсны айлчлал хийхээр ирсэн нь энэ.

 

Гэрэл зургуудыг MPA.MN

 

Түүнийг 17.00 цагт Ерөнхийлөгч  Ц.Элбэгдорж , Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэг Чингисийн талбайд  албан ёсоор угтан авна. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар албан ёсны хэлэлцээ хийж, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбаттай уулзаж, Улсын Их хурлын дарга М.Энхболдод бараалхана. Харин 15-нд АСЕМ-ын уулзалтад оролцож, 16-нд буцна.

 

Энэ удаагийн айлчлал Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ-гийн Монгол Улсад хийх гурав дахь удаагийн айлчлал болох бөгөөд 1990 оноос хойшхи Японы Ерөнхий сайдын 6 дахь удаагийн айлчлал болж байгаа юм. Дашрамд тэмдэглэхэд өмнө нь Ерөнхий сайд Т.Кайфү 1990 онд, К.Обүчи 1999 онд, Ж.Коизүми 2006 онд, Ш.Абэ 2013, 2015 онд тус тус Монголд айлчилж байжээ.

Shuud.mn
Сонин хачин
Unen:
Wow yanztai
2016-07-14
Зочин:
MUN CHI SAIKHAN SETGELTEY KHUMUUS SHU . WELCOME TO MONGOLIA , AGAIN
2016-07-14
Зочин:
MUN CHI SAIKHAN SETGELTEY KHUMUUS SHU . WELCOME TO MONGOLIA , AGAIN
2016-07-14
Зочин:
1990-ээд оноос хойш Монголд тусламж үзүүлсэн хамгийн том хандивлагч. Бидний хүнд хэцүү үед олон зуун сая долларын бүтээн байгуулалт хийж өгсөн. Монголчууд бид Японы ард түмэнд байрлаж явдаг. Манай сайхан оронд тавтай морил.
2016-07-14
Mongol:
Welcome to Mongolia.
2016-07-14
Зочин:
Welcome, mr.Abe Shinzo !!!
2016-07-14