АСЕМ-ын төлөөлөгчдийн тэргүүнүүдийг угтан авч байна
2016-07-15

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж яг одоо АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр уулзалтад оролцох төлөөлөгчдийн тэргүүнүүдийг хүндэтгэн  хүлээн авч байна. Дээд түвшний 11 дүгээр уулзалтын  нээлт өнөөдөр 09.00 цагт Шангри-Ла зочид буудлын хурлын танхимд болно.  Нээлтийн дараагаар нэгдсэн хуралдаан “Түншлэлийн 20 жил: Өнгөрснөө дүгнэж, ирээдүйгээ тодорхойлох нь”, “АСЕМ-ын түншлэлийг хөгжүүлэх өргөн уялдаа холбоо” сэдэвтэйгээр үргэлжилнэ.

 

Нэгдсэн хуралдааны дараагаар хурлын төлөөлөгчдийн тэргүүн нар дурсгалын зургаа авахуулна. Үдээс хойш Чингисийн хүрээ цогцолборт очиж, “Нүүдэлчдийн баяр наадам” үзэж сонирхсоноор өнөөдрийн хөтөлбөр өндөрлөж байна.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин